Бидний тухай
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧИД
2019/03/11

НАЛАЙХ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН УДИРДАГЧ БӨГӨӨД ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ХҮРЭЛЧУЛУУНЫ АНХБАЯР

           Хүрэлчулууны Анхбаяр нь 1984 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн. 1992-2002 онд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургууль, 2003-2008 онд МУБИС-ийг тус тус төгсөж нийгмийн ажилтны мэргэжил эзэмшсэн.

          2006-2015 онуудад Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Налайх орон нутгийн хөгжлийн ажилтнаар ажиллах хугацаандаа орон нутгийн хүүхэд, өсвөр үеийнхний сайн сайхны төлөө, тэднийг хөгжүүлэх, дуу хоолойг нь илэрхийлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлээр “Хүүхэд гэр бүлийн сайн сайхан байдал” төслийг зохион байгуулж ажилласан.

          2016 оноос Налайх дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн бөгөөд Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байна.

         

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, НОГООН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН УДИРДАГЧ БӨГӨӨД ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ САЙЧААГИЙН ТУНГАЛАГ

Сайчаагийн Тунгалаг нь 1968 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.

1976 онд Налайх дүүргийн 10 жилийн 1-р дунд сургуулийн 10-р анги, 1988 онд “Орхон” аймгийн “Гэгээн гэрэл” Их сургуулийг маркетингийн менежер мэргэжлээр төгссөн.

1987-2002 онд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сувилагч, арга зүйч 2002-2009 онд 1-р хорооны зохион байгуулагч, 2001-2009 онд 2-р хорооны зохион байгуулагч, 2009-2016 онд 7 дугаар хорооны Засаг дарга, 2016 оноос Налайх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.

С.Тунгалагийн ажиллаж байсан 2-р хороо нь 2000 онд дүүргийн Тэргүүний хороо, 1-р хороо нь 2002 онд дүүргийн Тэргүүний хороогоор шалгарч дүүргийн удирдлагын “Өргөмжлөл”-өөр, 2003 онд “Ахмадад ээлтэй хороо”, 2004 онд “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт”-ын жилийн ажлаар нийслэлийн хороодоос 3-р байранд шалгарч мөнгөн шагналаар, 2006 онд “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлаар нийслэлийн хороодоос шагналт байранд шалгарч иж бүрэн компьютерээр шагнагдсан, 2007 онд дүүргийн “Тэргүүний хороо”, 2008 онд нийслэлийн хороодоос шагналт байранд шалгарсан.

С.Тунгалагийн төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай шударга хүргэх үйлсдээ гаргасан амжилтыг үнэлж, дүүргийн 2003 оны “Төрийн захиргааны шилдэг албан хаагч”-аар  өргөмжилж, 2007 онд МАСЗХолбооны “Алтан од” медалиар шагнаж урамшуулсан.

Мөн жил бүрийн хүн ам, малын тоо бүртгэл, цэрэг татлага, цэргийн шинэчилсэн тоо бүртгэл зэргийг  цаг хугацаанд нь тогтмол чанартай сайн зохион байгуулж ирсэн ба өрх бүрт өрхийн дэвтрийг хөтлөн мэдээллийн сангийн баяжилтыг тухай бүр хийж хэвшүүлэн, иргэний  бичиг баримтын бүртгэлийн талаархи гарын авлага материалыг сурталчлах самбар ажиллуулсан нь иргэдэд хөнгөн шуурхай үйлчилгээ болсон.

С.Тунгалаг нь хорооны иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр дүүргийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж  Норвегийн Гэр бүлийн хөгжлийн төв, Францын ногоожуулах төслийн багийн үйл ажиллагаанд өрхүүдийг хамруулах замаар тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг байнга авч хэрэгжүүлж ирсэн.

Мөн БНСУ-ын “Шинэ тосгон” хөдөлгөөний хөрөнгөөр 1-р хорооны байранд хийгдсэн 2500 гаруй номтой номын сан, 9 компьютертэй сургалтын танхим  зэргийг үр дүнтэй ажиллуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйцаар зохион байгуулж чадсан юм.

С.Тунгалагийн ажлын амжилт туршлагыг МУ-ны Засгийн газрын Нутгийн удирдлагын газраас Орхон , Дархан уул аймгийн багийн Засаг дарга нарт судлуулах үзүүлэх сургуулийг 2 удаа зохиосон нь түүний идэвхи санаачлага, бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл болсон. 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.