Бидний тухай
ДАРГА
2019/03/11
11
3 сар

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА Ж.АЛТАНГЭРЭЛ

 Жамбалын Алтангэрэл нь 1968 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 49 настай. Ам бүл дөрвүүл. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.

Ж.Алтангэрэл 1976-1986 онд Налайх дүүргийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Үндэсний Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг гадаад албаны ажилтан, 1996-1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1997-1999 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн. Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт, эрх зүйч мэргэжилтэй.

2001-2003 онд ОХУ-ын Дипломатын академид Олон Улсын худалдааны шинжээч мэргэжлээр мэргэжил дээшлүүлсэн.

Ж.Алтангэрэл нь 1987-1989 онд Ардын армид (хуучин нэрээр) хугацаат цэргийн албан хаагч, 1989-1991 Налайхын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт туслах ажилтан, 1995-2003 онд “Сээкл” ХХК-ийн дэд захирал, гадаад харилцаа хариуцсан захирал, 2003-2006 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны Замын-Үүд боомт дахь салбарт мэргэжилтэн, 2007-2010 онд тус албаны Өмнөговь дахь салбарт салбарын дарга, 2010-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын ахлах мэргэжилтэн, 2012-2016 оны 11 дүгээр сар хүртэл “Кашдер” ХХК-ийн “Энканто” төслийн захирлаар ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сараас Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албыг гүйцэтгэн ажиллаж байна.

Тамгын газрын дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.1. Тамгын газрын даргыг Засаг дарга томилж, чөлөөлнө.

5.2. Тамгын газрын дарга нь Тамгын газрын үйл ажиллагааг Засаг даргын өмнө хариуцаж, өдөр тутмын үйл ажиллагааг удидлага зохион байгуулалтаар хангана.

5.3 Тамгын газрын дарга төсвийн шууд захирагч байна.

5.4. Тамгын газрын үйл ажиллагааны хагас, бүтэн жилийн төлөвлөгөөг баталж, тэдгээрийн хэрэгжилт, үр дүнг хянаж Засаг даргад илтгэнэ.

5.5. Тамгын газрын жилийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавина.

5.6. Дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөний хэлэлцэх асуудлыг баталж, хуралдааныг хийлгэнэ.

5.7. Засаг даргын захирамж, тушаал, хэлэх үг боловсруулах ажлыг нэгтгэн зохион байгуулж, хяналт тавина.

5.8. Засаг даргын бүрэн эрхийнхээ дагуу явуулах төрийн боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

5.9. Эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжийн дагуу Тамгын газрын дарга тушаал гаргаж, биелэлтийг нь хангуулах.

5.10.Тамгын газрын ажилтнуудын санал, хүсэлтийг хүлээн авч, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

5.11.Тамгын газрын дарга үүргээ хэрэгжүүлэхдээ хэлтэс, тасаг, хорооны Засаг дарга нартай шууд харилцаж ажиллана.

5.12.Тамгын газрын даргын түр эзгүйд ажлыг уялдуулан зохион байгуулах үүргийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга гүйцэтгэнэ.

5.13.  Тамгын газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

5.14.Тамгын газрын дунд хугацааны бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэлийг хангуулна.

5.15.Тамгын газрын дарга нь цалин, ажлын нөхцлөөр хангагдана.

 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.