Бидний тухай
Санхүү, төрийн сангийн хэлтэс
2019/03/11
11
3 сар

Эрхэм зорилго

Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, Засгийн газар, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг ханган биелүүлэхэд төсөв, санхүүгийн зохистой харьцааг бий болгож, нутгийн захиргааны байгууллагаас үзүүлэх төрийн сангийн үйлчилгээг байгууллага, иргэдэд оновчтой хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах

Санхүү,төрийн сангийн хэлтсийн ажлын чиг үүрэг

10.3.1    Төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх

10.3.2 Төсвийн байгууллагуудын төсвийн санхүүжилтыг хийж гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ болон санхүүгийн тайлангийн нэгтгэлийг хийх

10.3.3 Төрийн сангийн төлбөр тооцооны найдвартай, шуурхай байдлыг хангаж, үйлчлүүлэгч байгууллагуудын төрийн сан гүйлгээг хийж гүйцэтгэх

10.3.4  Аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн тайланг хүлээн авах, нэгтгэх

10.3.5 Орон нутгийн  өмчийн менежмент, хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах, эрх зүйн орчинг бүрдүүлэх.

10.3.6 Улс , нийслэл, дүүргийн төсвийн эх үүсвэрээр хэрэгжих хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сан, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хийгдэх ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцох.

10.3.7 Төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг мэргэжлийн удирдлагаар хангаж, үнэлэлт, дүгнэлт өгөх.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.