Бидний тухай
Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэс
2019/03/11
11
3 сар

Эрхэм зорилго

Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хангах, тохижилтын чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүүргийн  иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, нийтийн тээвэр, худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр инновацыг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгоход оршино.

Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтсийн чиг үүрэг

12.5.1    Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ,тохижилт нийтийн үйлчилгээний  хэлтсийн бодлого, үйл ажиллагааг сурталчлах,  салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Засаг даргыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах

12.5.2 Нутаг дэвсгэртээ хүн амын хүнсний болон өргөн хэрэглээний барааны хангамжийг сайжруулах, аж ахуй нэгж, үйлдвэр, хүнсний зах, барилгын болон модон материалын малын түүхий эдийн зах, бөөний худалдааны төвүүдтэй гэрээ байгуулах, тэдгээрийн бараа татан авалт, хадгалалт, борлуулалтанд стандартын шаардлагын дагуу хяналт тавих, түүнтэй холбогдсон төр, засгийн тогтоол шийдвэрийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

12.5.3    Иргэдээс бүх төрлийн хүн амын үйлчилгээний асуудалтай холбогдон гарч байгаа эрэлт хүсэлт, санал шүүмжлэлийг хүлээн авч шуурхай барагдуулах ажлыг гүйцэтгэнэ.

12.5.4  Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлдвэр, инноваци, ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн нэгжийг шалган туслах, хамтран ажиллах.

12.5.5  Үйлчилгээний байгууллагуудын удирдлагад мэргэжил арга зүйн сургалт семинар зохион байгуулах, тэднийг Цахим засаглал хөтөлбөрийн хүрээнд интернет сүлжээнд холбож шаардлагатай, мэдээ мэдээллээр хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна.

12.5.6  Хариуцсан ажлын чиглэлээр жил, улирал, сар, өдөр тутмын мэдээг хүлээн авч холбогдох байгууллагад цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж өгч байх, дээд байгууллагаас ирсэн тогтоол, захирамж, хөтөлбөр, албан даалгаварын биелэлтийг хугацаанд гарган тайлагнаж ажиллана.

12.5.7 Үйлчилгээнд дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх талаар шинийг эрэлхийлж, үйлчилгээний, чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, стандартын шаардлага хангасан, соёлч боловсон үйлчилгээг нэвтрүүлж ажиллана. 

12.5.8  Цэвэрлэгээ,ногоон байгууламж, тохижилттой холбоотой бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах

12.5.7 Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн үйлчилгээ эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүдийн дотоод дүрэм, журмын биелэлтийг хангуулж, иргэдийн тав тухтай аюулгүй байдлыг хангах, хөнгөн шуурхай чанартай үйлчилгээ явуулах бодлого, зохицуулалт хийх.

12.5.8 Дүүргийн өвөрмөц онцлогт тохирсон суурь үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан ашигт малтмал олборлох, боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах

12.5.9 Хотын тохижилт соёлжилтыг дээшлүүлэхэд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг өрнүүлж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, ногоон байгууламж гэрэлтүүлэг, зам талбайн ашиглалтыг сайжруулах, нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.