Бидний тухай
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2018 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
2019/01/22

Нэгдүгээр бүлэг. Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн

В. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлд хэрэгжих зорилтын хэрэгжилттэй холбоотой тухайн байгууллагаас хийж гүйцэтгэх ажлын хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл;

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 10 ажлыг хяналтад авч 84 хувьтай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс 17 ажлыг хяналтад авч хэрэгжилт 91%-тай биелсэн байна. Биелэлтийг хагас болон бүтэн жилээр нэгтгэн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлсэн.

Г. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлын хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл;   

а)Улсын төсвийн хөрөнгөөр:

2018 онд Налайх дүүрэгт улсын төсвөөр 5 төсөл, арга хэмжээнд  3 тэрбум  884 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн байна.   Үүнд:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй нийт 9,537.0 сая төгрөгийн гэрээний дүнтэй 2019 онд хийгдэж дуусах 700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажлыг “Бүрд констракшн” ХХК 2014 оноос гүйцэтгэж байгаа бөгөөд 6,174.5 сая төгрөгийн ажил хийгдэж санхүүжилт олгогдсон.

2018 онд улсын төсөвт 1.0 тэрбум төгрөг тусгагдсан. Хөрөнгө оруулалтаар барилгын гадна цахилгаан хангамжийн зураг төсөв хийлгэж, магадлалаар баталгаажсаны дагуу угсралтын ажил хийгдсэн.  

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.

  1. Сунгалтын гэрээ байгуулагдсан хөнгөн атлетикийн гүйлтийн тартан замын ажилд 2018 онд улсын төсвөөс 151,4 сая төгрөг тусгагдсан бөгөөд “Дэрэннаран” ХХК гүйцэтгэж 10 дугаар сард дуусган ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан.
  2. Дүүргийн 1 дүгээр хорооны Уурхайчид хэсэгт 150 хүүхдийн ортой цэцэрлэгийг 2018-2019 онд нийт 1,2 тэрбум төгрөгөөр барьж оруулахаар төлөвлөн 2018 онд улсын төсөвт 650 сая төгрөг тусгагдсан. Гүйцэтгэгчээр “Оточ ноёдууд” ХХК шалгаран барилгын ажлыг эхлүүлсэн.
  3. 3 дугаар хорооны Замчин хэсэгт 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг нийт 1,0 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн 2018 онд улсын төсөвт 650 сая төгрөг тусгасан. Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Долт интернэшнл” ХХК шалгаран барилгын ажлыг эхлүүлсэн. Гэрээт ажил 2019 оны 08 дугаар сар дуусган ашиглалтад хүлээлгэн өгнө.
  4. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 2018-2020 онд хэрэгжих “Гачуурт-Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт”-ийн ажлын Монголын талын хөрөнгө 4,843.6 сая төгрөг Зам тээврийн хөгжлийн сайдын багцад батлагдсан. Тус ажлыг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлсэний дагуу нийслэлийн Засаг даргын 2018 оны А/210 дугаар захирамжаар авто замын ажлын энэ оны төсөв 1,433.5 сая төгрөг батлагдсан. Бэлтгэл ажлын хүрээнд замын трасст орсон 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шатахуун түгээх станцын зориулалттай 1 нэгж талбарын газрыг чөлөөлсөн.

Нийслэлийн Авто замын газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3,5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийсэн. Эхний 0,8 км авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөж, үлдсэн хэсэгт асфальт бетон хучилтыг хийсэн.

б) Нийслэлийн төсвийн хөрөнгөөр:

2018 онд Налайх дүүрэгт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 11 төсөл, арга хэмжээнд  4 тэрбум 90 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн байна.   

  1. Нийслэлийн замын сангийн 170,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Эко тогтол” ХХК 113,7 м3 асфальтбетон нөхөөс, 457 м3 суурь солих, 70у/м авто замын хашлага солих, 627м2 хальтиргаанаас хамгаалах өнгөт тэмдэглэгээ хийх, 36м2 хурд сааруулагч зэрэг ажлуудыг гүйцэтгэж дууссан.
  2. Нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөс дүүрэгт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад зориулж тусгасан 170.0 сая төгрөгийн хөрөнгөөр 3 дугаар хорооны Замчин хэсэгт 92 ширхэг гэрэлтүүлэг хийхээр шалгаруулалтыг зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Юу Во Кү” ХХК шалгарч 143.4 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.
  3. “Эко минерал” ХХК Нийслэлийн төсвийн 500.0 сая төгрөгийн хөрөнгөөр 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 42.2 га талбайд байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.  
  4. Дүүргийн эрүүл мэндийн төвийн дотор засварын ажилд 50.0 сая төгрөг төсөвлөснөөс “Чингисийн отог” ХХК-ийн ирүүлсэн 45.0 сая төгрөгийн үнийн саналыг шалгаруулан засварын ажлыг бүрэн хийж дуусгалаа.
  5. Орон сууцны 63 дугаар байрнаас мянганы зам хүртэл 1,991.1 сая төгрөгийн төсөвтэй 1.7 км авто замын шинэчлэлийн ажлын тендер зарлагдан гэрээ байгуулах шатандаа хэрэгжиж байна. Тайлант онд 800.0 сая төгрөг Нийслэлийн төсөвт туссан.
  6. Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын уулзвараас Барилгын материалын үйлдвэр технологийн парк хүртэлх 8,827.5 сая төгрөгийн төсөвтэй 4.67 км авто замын шинэчлэлийн ажилд “Арц суварга” ХХК шалгаран тайлант оны төсөвт туссан 1,800.0 сая төгрөгийн төсвөөр газар шорооны ажлыг гүйцэтгэсэн.
  7. Нийслэлийн замын сангийн 120.0 сая төгрөгийн хөрөнгөөр 2 дугаар хорооны “Алтанговь" рестораны урд уулзвараас Цагдаагийн хэлтэс хүртэлх автозамын шинэчлэлийн ажлыг “Бэюс” ХХК 105.9 сая төгрөгөөр шалгаран ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн.
  8. Дүүргийн 2 дугаар хорооны ДХ-7 дугаар худгаас Шинэ Налайх хорооллын УДДТ-5 хүртэлх дулаан, цэвэр усны шугамын өргөтгөлийн ажлыг “Мөнгөн болдог” ХХК шалгаран 284.1 сая төгрөгөөр гүйцэтгэж дууссан.
  9. Дүүргийн 2 дугаар хорооны 50, 51, 60, 63, 64, 65 нийт 6 байрны дээврийн засварын ажлын шалгаруулалтад "БЧГ" ХХК шалгаран 75.8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

        7 дугаар хорооны Бадралын 16-17 дугаар гудамжинд “Жишиг гудамж” байгуулах ажлын шалгаруулалтад "Хараатын тээл" ХХК шалгаран 79.5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

  1. 2 дугаар хорооны 58-61 дүгээр байрны дунд тоглоомын талбай байгуулах ажлын шалгаруулалтад "Чойсамбуу" ХХК шалгаран 59.9 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

Он дамжин хэрэгжиж буй ажил:

Дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэгийн барилгын дээвэр, гадна талын их засвар, гадна хаяавчийн ажлыг 2017 онд 274.2 сая төгрөгөөр гүйцэтгэхээр эхлүүлж,  68.3 сая төгрөгийн ажил 2018 онд хэрэгжиж дууссан тул санхүүжилтыг бүрэн олгосон.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 109 дүгээр бага сургуульд “Эколог бус” ХХК-ийн угсарч үйлдвэрлэсэн, 25 суудалтай хүүхдийн автобусыг хүлээлгэн өгсөн.

   в)Гадаадын хөрөнгө оруулалтаар:

  1. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах 288 хүүхдийн хүчин чадалтай 8 анги танхимтай, 2 давхар 4,8 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “МУХИА”ХХК шалгарсан. Барилга угсралтын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 15-наас эхлэн 2020 оны 08 дугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.
  2. Монгол улсын Эрчим хүчний яам болон БНСУ-ын Худалдаа үйлдвэрлэл, эрчим хүчний яамны хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд “Байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний хотхон”  байгуулах төслийг “KOSPO consortsium” хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний 200 кв-ын нарны эх үүсвэр, 200 кв-ын салхин сэнс, 1 мвт-ын энерги хадгалах төхөөрөмжийг  угсарч суурилуулахаар төлөвлөж 2018 онд туршилтын салхин сэнсийг суурилуулаад байна.
  3. “Улаанбаатар Хангарьд” ТББ-ын хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн нэгдлийн 50 ортой хүүхдийн эмнэлэгт нярайн инкубатор, хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, нярайн шарлалтын фото аппарат, монитор, дуслын болон тарилгын автомат шахуурга, нярайн шарлалт хэмждэг багаж зэрэг 31 нэр төрлийн 201 ширхэг 375,0 сая төгрөгийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч суурилуулсан.
  4. Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн хөрөнгө оруулалтаар 2 дугаар хорооны Хуульчдын гудамжны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  5. Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн хөрөнгө оруулалтаар 1, 7 дугаар хорооны жишиг өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлж, 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
  6. 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ тосгон” хөдөлгөөн ТББ-аас 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн сагсны талбай байгуулж, хороонд хүлээлгэн өгсөн.
  7. Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд Япон Монголын хамтарсан “Токуда Монгол” сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монгол улсаас Япон улсын Осака хотод суугаа ерөнхий консулын газраас санаачлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэмжлэгтэйгээр Осака хотын баруун дүүргийн захиргаанаас Toyota Himedic маркийн автомашин зэрэг нийт 3 автомашин хүлээлгэн өгсөн.

Е. Үндэсний хөтөлбөрт тусгагдсан нийслэлд хэрэгжих зорилтын хэрэгжилттэй холбоотой тухайн байгууллагаас хийж гүйцэтгэх ажлын хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл;

Дүүрэгт бүртгэлтэй Монгол Улсын Их Хурлын тогтоолоор 1, Засгийн газрын тогтоолоор 22 үндэсний хөтөлбөр, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 1, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 13, нийслэлийн Засаг даргын Захирамжаар 1, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 4 дэд хөтөлбөр, нийт 42 үндэсний болон дэд хөтөлбөрийг хяналтад авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан 4 дэд хөтөлбөр 100 хувь, улс, нийслэлийн хэмжээнд батлагдсан 38 хөтөлбөр 93,6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үндэсний болон дэд хөтөлбөрийн биелэлтийг нэгтгэн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлсэн.

З. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл;

 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс дүүрэгт хэрэгжүүлэх  нийт 41 ажлыг хяналтад авч  82%-тай хэрэгжсэн. Үүнд:

  • “Үр дүнтэй” буюу 100%-тай хэрэгжсэн -24,
  • “Тодорхой үр дүнд хүрсэн” буюу 70%-тай хэрэгжсэн-7,
  • “Эрчимжүүлэх шаардлагатай” буюу 40%-тай хэрэгжсэн 8 ажил,
  • Үнэлэх боломжгүй 2 ажил тус тус байна.

Биелэлтийг хагас болон бүтэн жилээр нэгтгэн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлсэн.

К.Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл;

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс дүүрэгт хамааралтай 12 ажил  2018 оны  4 дүгээр улирлын байдлаар 95%-тай хэрэгжсэн. Үүнд:

  • “Үр дүнтэй” буюу 100%-тай хэрэгжсэн-10,
  • “Тодорхой үр дүнд хүрсэн” буюу 70%-тай хэрэгжсэн 2 ажил тус тус байна.

Биелэлтийг хагас болон бүтэн жилээр нэгтгэн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлсэн.

Л.Дэд хөтөлбөрт тусгагдсан, тухайн байгууллагаас хийж гүйцэтгэх ажлын хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл;

  1. Дүүргийн боловсролын салбарын бодлого чиглэлийг тусгасан хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилготой “Боловсрол 2020” хөтөлбөрийг 3 чиглэл, 6 зорилтын хүрээнд боловсруулан батлуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, “Сайн багш” дэд хөтөлбөр, боловсролын байгууллагын ажилтнуудын удирдах ажилтантай байгуулах ёс зүйн гэрээ, “Дүүргийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах журам”, сурлагын ахицыг үнэлэх хяналтын график, “Ирээдүйн мэргэжилтэн” дэд хөтөлбөр, “Марафон-2018” төсөлт ажлын удирдамж зэрэг үйл ажиллагаанууд төлөвлөж 14 сая төгрөгний төсөвтэй батлагдсан.  

Дэд хөтөлбөрийн хүрээнд “Марафон-2018” төсөлт ажлыг зохион байгуулж бэлтгэсэн сурагчид нь элсэлтийн ерөнхий шалгалтад 500-аас дээш оноо үзүүлсэн 15, ур чадвар, сурган хүмүүжүүлэх уншлагад амжилт гаргасан 11 багшийг шагнаж урамшууллаа.    

Налайх дүүргээс элсэлтийн ерөнхий шалгалтад 352 суралцагч оролцсоноос дундаж оноо 481.8-т хүрч   өнгөрсөн жилээс 0.8%-аар өссөн  үзүүлэлттэй байна.

  1. Налайхад үйлдвэрлэв, хамтдаа хөгжинө” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд 2018 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 10,0 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/140 дүгээр захирамжийн дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх судалгааг гаргаж, нийт 738 аж ахуйн нэгж, иргэнийг бүртгэлд хамрууллаа.

Иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааг 02 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд, “Хаврын гоёл” загварын шоу, “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан үзэсгэлэн худалдааг 2018 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд, дүүргийн “Шилдэг тогооч” шалгаруулах уралдаан, зөвлөгөөнийг 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус зохион байгуулсан.

2018 оны 04 дүгээр сарын 06-наас 08-ны өдрүүдэд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран зохион байгуулсан “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд дүүргийн “Асылмура”, “Futurvision”, “Мөнгөжүүлсэн ус”, “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-иудыг оролцуулсан.

Шанхай дахь жижиг дунд үйлдвэрлэлийн олон улсын үзэсгэлэнд “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК хүрэн манжингийн цай, гүзээний чипс зэрэг бүтээгдэхүүнээр оролцож Хятад улсад бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Мөн тус үйлдвэр нь “Шарк танк” уралдаант нэвтрүүлэгт оролцон 2 дугаар шатанд шалгарч, төслийн зүгээс үйлдвэрийн барилгын дотор орчныг тохижуулах эрх авсан.

Нийслэлийн 379 жилийн ойг угтсан “Их хотын хямдрал бизнес фестиваль”-д 5 аж ахуйн нэгж оролцож, Улаанбаатар хотод худалдаа үйлчилгээ гаргаж, батламж гардан авсан. 

Хөтөлбөрийн хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 22 аж ахуйн нэгж, 34 өрхийн үйлдвэрлэгч нарыг хамруулан танилцуулга номыг шинээр хэвлүүлэн гаргаж үйл ажиллагааг нь сурталчлан дэмжин ажиллалаа.

  1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 28 дугаар тогтоолоор “Эко Налайх” хөтөлбөрийг боловсруулан батлуулсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд 2018 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангаас 10,0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлж дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр:

“Налайх дүүргийн тоосонцорын бохирдлын төвшинг тогтоох судалгаа”-г хамтран явуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааг явуулах талаар Монгол-Германы хамтарсан АМТИС-ийн сургуультай “Санамж бичиг” байгуулж хамтран ажиллаж,  тоосонцорын бохирдлын төвшинг хэмжих төхөөрөмжийг дүүргийн 2 цэгт байршуулж, цас, бороо, усны дээжийг АНУ-руу шинжилгээнд явуулж, цаг уурын салхины хурдны чиглэл, агаарын температур, агаарын чийг, агаарын даралт, хур тунадас, нарны цацрагийн эрчим зэрэг үзүүлэлтүүдийг хэмжиж туршилтуудыг хийж байна.

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр:

“Улаанбаатар ариутгал”ХХК-тай хамтран  дүүргийн 7 хороо тус бүр дээр очиж  нийт  260 иргэн,  байгуулага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад хөтөлбөрийн хэрэгжилтийн товч танилцуулга, хөрсний бохирдлыг бууруулахад авах арга хэмжээ, ариутгал халдваргүйтгэл хийх арга, нүхэн жорлонгийн шийдэл, хуучин жорлонгоо хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч, иргэдийн санал бодлыг сонсох ажиллагаа явуулж, сургалт зохион байгуулсан. 

“Хөрс хамгаалах үндэсний өдөр”-ийг 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тэмдэглэж,  хороодод “1 өрх-5 мод” аяныг өрнүүлснээр энэ онд 7 хорооны хэмжээнд шинээр мод тарьсан өрхийн тоо 250-иар хэмэгдсэн.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/131 дүгээр тушаалаар зарлагдсан “Жорлонгоо ариутгаж- Хөрсөө хамгаалъя” уриатай аяны хүрээнд “Улаанбаатар ариутгал” ХХК-тай хамтран  дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж , 17 орон сууцны байрны зоорийн давхар,  “Баянгийн бүрд” зах, “Стар” үйлчилгээний төв болон 7 хорооны 1120 айл өрхийн нүхэн жорлон, муу усны нүхэнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Орчны бохирдлыг бууруулах чиглэлээр:

Дүүргийн Засаг даргын 2018 оны “Хур хогийг цэвэрлэх тухай” А/207 дугаар захирамжийн дагуу 5 дугаар хорооны зөвшөөрөлгүй цэгт үүссэн хур хогийн цэгийг 6 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд цэвэрлэх, түрэх, ачих, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, удирдлагаар ханган ажилласан.Засаг даргын Тамгын газар болон 3 албан байгууллага, 11 аж ахуйн нэгжийн 79 ажилтан, албан хаагч оролцож 26,019м2 талбайн 18,250м3 хогийг түрж, овоолж, зөөж, тээвэрлэх ажлыг 4,851,400 төгрөгийн зардлаар гүйцэтгэсэн.

Мөн 3 дугаар хороонд байрлах төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 07 дугаар сарын 20-ноос 23-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж, “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, Тоосго үйлдвэрлэгчдийн холбоо, 14 аж ахуйн нэгжийн хүн, хүч машин техникийн тусламжтайгаар нийт 5,374,000  төгрөгийн зардлаар  6,051м2 талбайн 12,102м3  хогийг түрж нүхэнд хийж талбайг цэвэрлэсэн.

Дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ 10, байгууллага, аж ахуйн нэгжийн сайн дурын санаачлагаар зохион байгуулсан 9 цэвэрлэгээний ажилд давхардсан тоогоор 406 байгууллага, аж ахуйн нэгж, 3600 иргэд хамрагдаж  418,800 м2 талбайн 1077.6 тн хогийг түүж, цэвэрлэж, тээвэрлэсэн.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

Тайлант хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 10014 ширхэг модыг 49,660,700 төгрөгийн өртгөөр тарьж ургуулсан ба шинээр 11233 м2, нөхөн тарилтаар 2795 м2 талбайг зүлэгжүүлж ногоон байгууламжийн хэмжээг өмнөх оноос 29,8 %-иар нэмэгдүүлсэн.

  1. Иргэдийн оролцоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гэмт хэргийн гаралтыг багасгах зорилгоор “Гэр бүлсэг Налайх 2018-2020” дэд хөтөлбөрийг боловсруулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 18 дугаар тогтоолоор батлуулсан. Тус хөтөлбөрийн хэрэгжилт  2018 оны 03 дугаар улирлын байдлаар 70 хувьтай байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн 5 цагдаа давхардсан тоогоор 7 удаа 74 ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй 27 аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулж, төрийн 11 байгууллага, 8 аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 5 сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч  бүлгэм, “School police” эргүүлийн үйл ажиллагааг 6 удаа шалган мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж хамтран ажилласан.

Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн 40 аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх нийтийн эргүүлд оролцуулан үүрэг чиглэл өгч, үр дүнг тооцон ажиллуулж байна.

“Эрчимжүүлэлт-2018”  сарын аяны хүрээнд Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 7 хоног бүрийн “Даваа” гарагаас “Пүрэв” гарагийн хооронд өдөр бүр 40 цэргийн албан хаагч, хороо хариуцсан цагдаа, хэв журмын урамшилт эргүүлүүдийн хамт үүрэг гүйцэтгэн ажилласан.

Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар 198 байгууллагад “Мэдэгдэл”, “Шаардлага” хүргүүлж биелэлтийг тооцон ажилласан. Нэгдсэн арга хэмжээг 6 удаа, үзлэг шалгалтыг 15 удаа, ухуулга яриа, сургалт сурталчилгаа, өдөрлөгийг 12 удаа зохион байгуулж нийт 1755 иргэнийг оролцуулсан.

  1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна.

“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг дүүргийн Усны аюулгүй байдлын зөвлөл, Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэс, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулж, Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүд, цэцэрлэг, сургууль, хороодын удирдлага, нийт 71 ажилтан, албан хаагчийг оролцуулан дүүргийн ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг танилцуулж, туг аялуулж эхэлсэн. Тус арга хэмжээний үеэр Герман улсын Аахан их сургуулийн профессор Мартин Книпперз дүүрэгт агаар, хөрс, усны судалгаа хийсэн тайлангаа танилцуулж,  цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Барилга, хот байгуулалтын яамнаас “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын Городок дахь лабораторит 27,0 сая төгрөгийн 10 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж, урвалж бодис, шил сав, хэмжих хэрэгсэл зэрэг ус, ариун цэврийн байгууламжийн стандартыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.

“Чандмань-Налайх” ОНӨААТҮГ-аас хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах, гэр хорооллын 10 ус түгээх байрны ус хадгалах савыг зориулалтын будгаар будах, ус хадгалах 2 савыг шинэчлэх, цэвэр усны шугам дээр 3 ширхэг хог шүүгч тавих зэрэг ажлыг хийсэн. Мөн 475 м цэвэр усны ф150-ын хоолойг ф200 голчтой полимерин хоолой болгох ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Мөнгөн болдог” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулаад байна. 

  1. Дүүргийн “Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийг боловсруулан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн дагуу дүүргийн цахим хуудсанд байршуулан иргэдийн санал, хүсэлтийг авч, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг дүүргийн 300 гаруй залуучуудад сурталчилсан.  
  2. “Соёлч хот” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2017 оны А/17 дугаар захирамжаар байгуулан боловсруулалтын ажил хийгдэж дууссан ба дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний эрх, нийгмийн бодлогын ажлын хороогоор хэлэлцүүлж дэмжүүлсэн.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу дүүргийн цахим хуудсанд байршуулан хороодын иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 204 иргэн оролцож, 165 иргэн саналаа өгснийг нэмж тусгасан. 

М. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл,

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт:

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 5 бүлгийн 159 заалттайгаар батлуулсан. Үүнээс:

  1. Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх 48,7%,
  2. Ирээдүйн жишиг хот Налайх 51,3%,
  3. Эрүүл орчинтой Налайх 58,7%,
  4. Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх 61,7%
  5. Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх 56,2%-тай хэрэгжиж нийт 159 ажил үйлчилгээ 55,3%-тай хэрэгжсэн байна.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу “Инфратест” ТББ-аар хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлж “Хангалттай” үнэлүүлсэн.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X дугаар хуралдаанаар Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцүүлж, “Хангалттай” дүгнэсэн.

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт:

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 5 бүлгийн 137 заалттайгаар батлуулсан. Үүнээс:

  1. Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх 27 ажил төлөвлөж 92,8%,
  2. Ирээдүйн жишиг хот Налайх 29 ажил төлөвлөж 88,8%,
  3. Эрүүл орчинтой Налайх 9 ажил төлөвлөж 93,3%,
  4. Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх 55 ажил төлөвлөж 88,5%,
  5. Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх 17 ажил үйлчилгээ төлөвлөж 91,1%-тай хэрэгжиж нийт 5 бүлгийн 137 ажил, үйлчилгээ 92%-тай хэрэгжсэн. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаар эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, “Хангалттай” дүгнэсэн.  

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар:

  1. Тоглоомын талбай, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай-180,0 сая
    • “Шинэ үе, сэргэн мандалт” иргэдийн бүлэг 14.9 сая төгрөгөөр, 1 дүгээр хорооны Энгэршандын хэсэгт байрлах ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбайг тохижуулах ажлын гэрээ байгуулан ажлын явцад 90 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэн 4.5 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон. Ажлын хэсэг тус ажлыг дахин сайжруулах шаардлагатай гэж үзэн хүлээж авах хугацааг хойшлуулсан.
    • 1 дүгээр хорооны Энгэршанд хэсгийн сагсан бөмбөгийн талбайг тохижуулах ажлыг “Шинэ үе, сэргэн мандалт” иргэдийн бүлэг 14.9 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.
    • 2 дугаар хорооны 1-9 дүгээр байрны дунд байрлах ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын талбайг засварлах: Тус ажлыг “Саруул талбай” иргэдийн бүлэг 14.0 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажлын явцад 80 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэн 12.4 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон. Ажлын хэсэг тус ажлыг дахин сайжруулах шаардлагатай гэж үзэн хүлээж авах хугацааг хойшлуулсан.
    • 2 дугаар хорооны 23-31 дүгээр байрны дунд байрлах ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын талбайг засварлах: Тус ажлыг “Саруул талбай” иргэдийн бүлэг 14.0 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажлын явцад 80 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэн 12.4 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон. Ажлын хэсэг тус ажлыг дахин сайжруулах шаардлагатай гэж үзэн хүлээж авах хугацааг хойшлуулсан.
    • 2 дугаар хорооны 40-41 дүгээр байрны дунд байрлах ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын талбайг засварлах: Тус ажлыг “Иргэдийн оролцоо” иргэдийн бүлэг 14.0 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажлын явцад 80 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэн 12.4 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон. Ажлын хэсэг тус ажлыг дахин сайжруулах шаардлагатай гэж үзэн хүлээж авах хугацааг хойшлуулсан.
    • 2 дугаар хорооны 45-47 дугаар байрны дунд байрлах ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын талбайг засварлах: Тус ажлыг “Табо харш” иргэдийн бүлэг 14.0 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.
    • 2 дугаар хорооны 36 дугаар байрны ард байрлах ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын талбайг засварлах: Тус ажлыг “Иргэдийн оролцоо” иргэдийн бүлэг 14.0 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.
    • Дүүргийн 3 дугаар хороонд сагсан бөмбөгийн талбай тохижуулах ажлыг “Өрнөх” иргэдийн бүлэг 9.6 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.
    • Дүүргийн 4 дүгээр хорооны Нисэх 11в гудамжны баруун үзүүрт байрлах ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын талбайг засварлах: Тус ажлыг “Өрнөх” иргэдийн бүлэг 9.5 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.
    • Дүүргийн 4 дүгээр хорооны Алтайн 1 дүгээр гудамжны баруун үзүүрт байрлах ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбайг засварлах: Тус ажлыг “Асу” иргэдийн бүлэг 9.9 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.
    • Дүүргийн 4 дүгээр хорооны Туулын 7 дугаар гудамжны үзүүрт байрлах ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын талбайг засварлах: Тус ажлыг “Өрнөх” иргэдийн бүлэг 8.7 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.
    • Дүүргийн 4 дүгээр хорооны Алтайн 1 дүгээр гудамжны үзүүрт байрлах ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын талбайг засварлах: Тус ажлыг “Асу” иргэдийн бүлэг 9,9 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.
    • Дүүргийн 5 дугаар хорооны Гандан ам хэсэгт ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай байгуулах ажлыг “Мандал” иргэдийн бүлэг 9.8 сая төгрөгөнд гүйцэтгэхээр шалгарч гэрээ байгуулан гүйцэтгэлийн явцад 8.2 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон. Иргэдийн бүлэг нь гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх мэдэгдэл, албан бичгээр хүсэлт ирүүлсэний дагуу ажлын хэсэг ажиллаж ажлын даалгаварт тусгасан даалгаварын дагуу гүйцэтгээгүй, чанар муутай хийгдсэн гэж үзэн тус тоглоомын талбайг тохижилтын ажил нэмж хийгдэх шаардлагатай гэж үзэн хүлээж авах ажлыг хойшлуулсан.
    • Дүүргийн 5 дугаар хорооны Гандан уул хэсэгт ахмад настан, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай байгуулах ажлыг “Мандал” иргэдийн бүлэг 9.9 сая төгрөгөнд гүйцэтгэхээр шалгарч гэрээ байгуулан гүйцэтгэлийн явцад 8.3 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон. Иргэдийн бүлэг нь гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх мэдэгдэл, албан бичгээр хүсэлт ирүүлсэний дагуу ажлын хэсэг ажиллаж ажлын даалгаварт тусгасан даалгаварын дагуу гүйцэтгээгүй, чанар муутай хийгдсэн гэж үзэн тус тоглоомын талбайг тохижилтын ажил нэмж хийгдэх шаардлагатай гэж үзэн хүлээж авах ажлыг хойшлуулсан.
  2. Камержуулалт 10,0 сая төгрөг

3 дугаар хороонд камержуулалт суурилуулах ажлыг “Ай Ти Зон” ХХК 9.9 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.

  1. Гэрэлтүүлэг хийх-120,5 сая төгрөг
    • 7 Гэрэлтүүлгийн ажлыг “Хайрхан наран трейд” ХХК 94.6 сая төгрөгөөр 4, 7 дугаар хороонд тус бүр 40 ширхэг буюу нийт 80 ширхэг гэрэлтүүлэг хийсэн.
    • Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Лед сити” ХХК 28.0 сая төгрөгөөр нийлүүлсэн.
  2. Хогийн бункер-20,0 сая төгрөг

Дүүргийн 3 дугаар хороонд хог гаднаас нь ачдаг хогийн бункертэй болох ажлын даалгаврыг Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлэн 2018 оны 03 сарын 07-ны өдөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Ажлын даалгаварын үнийн дүнд багтахааргүй ажлын тоо хэмжээ заасан байснаас материал ирээгүй тул ажлын даалгаврыг хянаж 2018 оны 05 сарын 02-ны өдөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан. Тендерт оролцохоор материал ирүүлсэн иргэдийн бүлгүүдээс 9.7 сая төгрөгийн төсвийн санал гаргасан “Хамтын хүч” иргэдийн бүлгийг шалгуур хангасан гэж үзэн шалгаруулж бүлэгт гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн боловч ажил эхлүүлэх санхүүгийн эх үүсвэр шийдэгдээгүй тул ажил гүйцэтгэх боломжгүй тухай мэдэгдэл ирүүлсэн. Үнэлгээний хороо 2018 оны 06 сарын 19-ний өдөр Засаг даргын Тамгын газарт шууд гэрээ байгуулах зөвлөмжийг ирүүлсэний дагуу 3 дугаар хорооны Засаг даргад танилцуулан “Бид чадна” иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулан ажил 70%-ийн гүйцэтгэлтэй байна.

  1. 6 дугаар хорооны нийтийн бие засах газар байгуулах-10,0 сая төгрөг

Дүүргийн 6 дугаар хороонд нийтийн бие засах газар барих ажлыг “Болор Эрдэнэ” иргэдийн бүлэг 9.9 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.

  1. Зураг төсөв гаргах (автозамын)-10,0 сая төгрөг

Дүүргийн 1 дүгээр хорооны голын засмал замыг мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 10.0 сая төгрөгийн төсөвтэй 0.8 км замын зураг төсөв боловсруулах ажилд тендер зарлуулахаар Худалдан авах ажиллагааны алба /ХААА/-нд хүсэлт хүргүүлсэн ч тус замын трасст өөрчлөлт оруулахаар болсон тул тендер зарлуулах ажлыг хойшлуулсан. 03 сарын 29-ны өдөр тендер зарласан ч амжилтгүй болж 05 сарын 07-ны өдөр дахин тендер зарлаж 9.7 сая төгрөгийн төсвийн санал ирүүлсэн “Эс Ар Пи инженер консалтинг монголия" ХХК-ийн материал шалгарч гэрээ байгуулан ажил гүйцэтгэгдэж байна.

  1. 5-р хороо БЗУИ уурын зуух худалдан авах-15,0 сая төгрөг

Дүүргийн 5 дугаар хорооны уурын зууханд БЗУИ маркийн зуух худалдан авах: Тус ажлыг “Жи капитал” ХХК 15.0 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.

  1. Дүүргийн эмнэлэгт тоног төхөөрөмж авах-3,0 сая төгрөг

Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн лабораторт 3.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж /Ургийн монитор/ худалдан авах ажлыг “Нуган трейд” ХХК гүйцэтгэж төхөөрөмжийг нийлүүлсэн.

Хэмнэлтийн хөрөнгөөр

  1. “Нутгийн босго” ХХК 2 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын зураг төсвийн ажлыг 8,95 мян.төгрөгөөр гэрээ байгуулан боловсруулж, НХОГ-т хүлээлгэн өгсөн.
  2. “Дархан сүлжээ” ХХК гүйцэтгэхээр 3,611.1 мянган төгрөгийн гэрээ байгуулан 1, 3, 4, 6, 7 дугаар хорооны нийт 11 байршилд 1854 ш гэрэлтүүлэг хийх зураг төсөв боловсруулан НХОГ-т хүлээлгэн өгсөн.
  3. “Онцгой байдлын хэлтсийн урдаас 51 дүгээр байр хүртэл 1.0 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлын зураг төсөв боловсруулах” ажлыг “Ихэр мөнх” ХХК 12,502.1 мян.төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд автозамын барилгын зураг боловсруулагдсан боловч нэмэлт ажлын гэрээ байгуулан “Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урдаас 51 дүгээр байр хүртэлх дулааны шугам сүлжээний ажлын зураг төсөв хийх” 4,000.0 мян.төгрөгөөр гэрээ байгуулан тус хоёр ажлыг гүйцэтгэх шатанд удааширч байна.
  4. “Засаг даргын Тамгын газрын урдаас 34 дүгээр байр хүртэл авто зогсоол байгуулах ажлын зураг төсөв хийх” ажлыг “Ихэр мөнх” ХХК 7,536.6 мян.төгрөгөөр гэрээ байгуулан боловсруулж байгаа бөгөөд зураг төсвийг боловсруулж дуусган Хот төлөвлөлтийн хэлтэстэй зөвшилцөх шатанд хүлээгдэж байна.
  5. Дүүргийн хогийн цэгийг 2 дугаар зэрэглэлийн хогийн цэг болгох зураг төсөл боловсруулах Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр “”АЕСН” ХХК шалгаран 9.5 сая төгрөгөөр гэрээ байгуулан зураг төсвийг боловсруулах ажил 80%-ийн гүйцэтгэлтэй байна.
  6. Соёлын ордонд 40-50 хүний суудалтай 3D Dolbyatmos үзвэрийн танхимын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр “Барт төсөл” ХХК шалгаран 5.0 сая төгрөгийн шууд гэрээ байгуулагдан ажил 80%-ийн гүйцэтгэлтэй байна.
  7. LED дэлгэцийг зөөвөрлөж байршуулах ажлын гүйцэтгэгчээр “Онноком” ХХК шалгаран 2.0 сая төгрөгийн шууд гэрээ байгуулан ажил 50%-ийн гүйцэтгэлтэй байна.
  8. 66 дугаар байрны дээврийг засварлах ажлыг “Их Монгол” иргэдийн бүлэг 10.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. “ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН”:

 Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамж, албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл;

Дээд газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн талаар:

Дүүрэгт жилийн эцсийн байдлаар 10 салбар чиглэлээр 77 тогтоол, шийдвэрийн 103 заалт  дунджаар 98,9%-тай хэрэгжлээ. Үүнд:

  1. Улсын Их Хурлын тогтоол 4 (5 заалт): бүрэн хэрэгжсэн 5 заалт  100 %,
  2. Ерөнхийлөгчийн зарлиг 3 (4 заалт): бүрэн хэрэгжсэн 4 заалт 100 %;
  3. Засгийн газрын тогтоол: 50 (63 заалт) Бүрэн хэрэгжсэн 62; хэрэгжих шатанд 5; дундаж 97,8 %;
  4. Засгийн газрын албан даалгавар 2 (7 заалт): Бүрэн хэрэгжсэн 100 хувьтай 6; хэрэгжих шатанд 70 хувьтай 1; дундаж 95,7%;
  5. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 5 (5 заалт): Бүрэн хэрэгжсэн 100 хувьтай 5; дундаж 100 %;
  6. Ерөнхий сайдын захирамж: 1 (3 заалт): Бүрэн хэрэгжсэн 100 хувьтай 3; дундаж 100%;
  7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал: 1 (1 заалт): Бүрэн хэрэгжсэн 100 хувьтай 1; хэсгийн дундаж 100%;

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол 6 хяналтад авч биелэлтийг тооцон ажиллалаа. Үүнд:

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.