Цаг үеийн мэдээ

Япон Улсын Боловсрол шинжлэх ухааны яам болон Ниппон Бүнри Их сургууль (Nippon Bunri University NBU) хамтран жил бүр зохион байгуулдаг “Глобал Ворк Кэмп” буюу Global Work Camp олон улсын оюутан, залуучуудын чуулга уулзалт нь залуучуудыг дэлхий дахинд болон өөрийн оронд тулгамдаж буй асуудал, бэрхшээл, байгаль орчин, түүх соёл, боловсрол, эрүүл мэнд гэх мэт сэдвийн хүрээнд 10 хоногийн турш хэлэлцэж, эх орноо сурталчлах боломж олгодог олон улсын арга хэмжээ юм. Энэ удаагийн Global Work Camp нь 2018 оны 08 дугаар сарын 16-20-ны өдрийн хооронд Япон Улсын Күмүмото мужид тавь дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Жил бүр Япон улсаас 50, бусад улсаас 50 нийт 100 оюутан залуус оролцдог бөгөөд оролцогчдын онгоцны тийз, Япон улс дахь тээвэр, хоол унд, байрлах байрны зардал зэргийг зохион байгуулагч талаас 100% хариуцдаг.

Дэлгэрэнгүй: The 6th GLOBAL WORK CAMP 2018 JAPAN ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД...

Зорилго:

            Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын мэтгэлцэгч сурагчдын мэтгэлцэх чадварыг ахиулах, үр дүнтэй суралцах арга барилыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тус дүүргээс улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд оролцох багуудыг шалгаруулах зорилготой.

Дэлгэрэнгүй: НАЛАЙХ ДҮҮРГИЙН СУРАГЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Австралийн сургалтын тэтгэлэг бол Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм.

Австралийн сургалтын тэтгэлэг нь:

  • хувь хүний чадамж, манлайлах ур чадварыг хөгжүүлснээр тухайн улс орны хөгжилд хувь нэмэр оруулах болон
  • хувь хүн, байгууллага, улс орны түвшинд хүмүүсийн хооронд холбоо харилцаа тогтоох зорилготой.

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн одоогийн үе шат 2013 онд эхэлсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.

Дэлгэрэнгүй: Австралийн тэтгэлэгт хөтөлбөр

Нэг. Сонгон шалгаруулалтын бүртгэл  

Сул ажлын байранд тавигдсан 3 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л материалыг ирүүлэх боломжтой. Тухайлбал:

Боловсролын шаардлага”: Бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Эдийн засагч,  нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

Мэргэшлийн шаардлага”: Шаардахгүй.

Дэлгэрэнгүй: “ХАНГАМЖИЙН ТӨВ” ОНӨААТҮГ-ЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Өнөөдөр буюу 2018 оны 01 сарын 05-ны өдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Нийгмийн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, дүүргийн Үйлдвэр, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг нар БНХАУ-ын Hainan airlines holding, HNA групп компани болон Sky Plunage flight Training компаний төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар дүүргийн удирдлагууд Налайх дүүргээ танилцуулж, тээвэр ложистик, үйлдвэр технологийн паркын чиглэлд хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцлоо. Тус зочид төлөөлөгчид нь Налайх дүүрэгт хөрөнгө оруулах боломжийн талаар судалж, нөхцөл байдалтай танилцах зорилгоор зочилж байгаа юм. 

Дэлгэрэнгүй: ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ЗОЧИД ДҮҮРЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО