Үүрэг даалгавар

2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Үүрэг даалгавар 1:

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдээр явж хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд чанар, стандарт, аюулгүй байдлын хяналт шалгалт хийх /Мэргэжлийн хяналтын хэлтэс/

Үүрэг даалгавар 2:

Нийслэлээс иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил болгон зарласан учраас төрийн байгууллагууд манлайллыг өөрсдөөсөө эхэлж сахилга хариуцлага, дэг журам, цаг ашиглалтад анхаарах /Бүх байгууллагууд/

Үүрэг даалгавар 3:

Нохой устгалын ажил дахин эхэлсэнтэй холбогдуулан эзэнтэй нохойны судалгаа гаргаж Захирагчийн ажлын албанд хүргүүлэх, устгалд оруулж байгаа нохойны тоог тодорхой болгох /Захирагчийн ажлын алба, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Статистикийн хэлтэс, Хороод/

Үүрэг даалгавар 4:

Сар шинийн баяр дөхсөн энэ цаг үед хоол хүнсний хордлоготой холбоотой сэрэмжлүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах, урьдчилан сэргийлэх талаар анхаарч ажиллах /Эрүүл мэндийн нэгдэл/

Үүрэг даалгавар 5:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 сарын 24-ний өдрийн А/31 дүгээр “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэн ажиллах, биелэлтийн мэдээг 2017 оны 02 сарын 20-ны дотор ТЗУХ-ийн Эрхзүйн мэргэжилтэн Ч.Азжаргалд ирүүлэх /ЗАА, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороод/

 
 

2017 оны 02 сарын 07-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор хүргүүлэхийг  мэдэгдэж байна.

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 89330702