Үүрэг даалгавар

2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 21-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Үүрэг даалгавар 1:

Сар шинийн баярын өдрүүдэд:

Иргэдийн амгалан тайван байдлыг хангаж, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах /Цагдаагийн хэлтэс/

Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх /Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ/

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах дүүргийн ерөнхий, эргүүл жижүүр батлагдсан хуваарийн дагуу хариуцлагатай ажиллах. Мэдээ, тайлангаа нэгтгэж ТЗУХ-т ирүүлэх /Ерөнхий жижүүрүүд/

Иргэд, аж ахйун нэгж байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж ажиллах /Онцгой байдлын хэлтэс/

Үүрэг даалгавар 2:

Алдарт эхийн одонгийн материалыг хуулийн дагуу бүрдүүлж ТЗУХ-т 2017 оны 03 сарын 07-ны дотор ирүүлэх /Хороодын Засаг дарга нар/

Үүрэг даалгавар 3:

2017 оны 2 дугаар сарын 23-нд болох Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэгт иргэд, холбогдох байгууллагууд идэвх санаачилгатай оролцох

Үүрэг даалгавар 4:

Хүнсний бараа бүтээгдэхүүнд хадгалалт, шошго, хугацааны зөрчилтэй эсэхэд хяналт шалгалт эрчимтэй явуулах /Мэргэжлийн хяналтын хэлтэс/

Үүрэг даалгавар 5:

Сар шинийн баяраас өмнө айл өрхийн хогийг бүрэн татан зайлуулах, бүх нийтийн их цэвэрлэгээг иргэдийн оролцоог хангаж зохион байгуулах /Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороод/

 

2017 оны 02 сарын 21-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор хүргүүлэхийг  мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 89330702