Үүрэг даалгавар

2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Засаг даргын 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж бүх байгууллагууд хог цэвэрлэгээнд идэвхтэй оролцох, байгууллагын дарга нар өөрсдөө биечлэн явж танилцах, тайлан мэдээгээ тухайн хагас сайн өдрийн 16 цагаас өмнө ирүүлж байх /Бүх байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах /Онцгой байдлын хэлтэс, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Дүүргийн гол болон туслах замуудын тэмдэг, тэмдэглэгээг сэргээж тодруулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийн арчлалт, хогийн сав, сандал зэргийг засварлах нөхөн сэргээх, шинээр суурилуулах, хогийн савны нэгдсэн стандартыг боловсруулах /Цагдаагийн хэлтэс, хороод, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Иргэн, аж ахуйн нэгжүүд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгааг таслан зогсоох /Мэргэжлийн хяналт/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 сарын 07-ны өдрийн А/196 дугаар захирамжаар заасан байгууллагууд захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, цаг ашиглалтад анхаарах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Аудитын шалгалтаар зөрчил илэрсэн байгууллагууд зөрчлийг арилгах /Зөрчилтэй байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Гудамж талбай, байгууллагуудын гадна талбайд байрлах рекламны самбаруудыг цэгцлэх, өнгө үзэмжгүй, шаардлага хангахгүй самбаруудыг буулгах /ТНҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

 

2017 оны 04 сарын 11-ний өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 04 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 89330702