Үүрэг даалгавар

2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажпын эрчмийг сулруулахгүй ажиллах, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг 06 дугаар сарын 15-ны дотор бүрэн зарлах. /Худалдан авах ажиллагааны хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Хот тохижилт, цэвэрлэгээний ажлыг өглөөний 6:00 эхлүүлэх/ Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Зам засварын ажилтай холбогдуулан тог цахилгаан, халуун болон хүйтэн ус хязгаарлах талаарх мэдээллийг иргэдэд шуурхай мэдээлж ажиллах /Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ, УБЦТС ХХК Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Архи, согтууруулах ундаа, тамхи хориглосон өдөр худалдан борлуулж байсан аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд үе шаттай эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Сүргьеэгийн идэвхтэй илрүүлэлт арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж ажиллах /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороо, Цагдаагийн хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Замын ажилтай холбогдуулан газар чөлөөлөлтийн ажлыг яаралтай хийж дуусгах, /Газрын алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Дүүргийн баяр наадмын анхан шатны төлөвлөгөө боловсруулж танилцуулах /ТЗУХ/

2017 оны 06 сарын 06-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 89330702