Үүрэг даалгавар

2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/537 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалах болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглосон талаарх мэдээллийг байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдэд сайн хүргэх, байгууллагууд эрсдлийг тооцож, багаж хэрэгслийн нөөц бүрдүүлэх, байнгын бэлэн байдлыг хангаж ажиллах, мод жимсэнд явах, ногоон бүсэд зорчиж байгаа иргэдийн талаар Цагдаагийн байгууллагад мэдээлж ажиллах /Бүх байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, ажлын уялдаа холбоог сайжруулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, СТХС, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажлын засвар, өргөтгөлийг ажлуудыг 8 дугаар сарын 15-ны дотор дуусгах. /Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, холбогдох байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Байгууллагын удирдлагууд болон ажилтнууд баталсан графикийн дагуу 2017 оны ээлжийн амралтаа эдлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох гар утсаа нээлттэй байлгах, мөн төрийн ажил үйлчилгээ тасалдал, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлэх. Байгууллагын удирдлагууд ээлжийн амралтаа ЗДТГ-т мэдэгдэх /бүх байгууллагын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын хэрэгжилтийг сайтар хангах, нийслэлийн ногоон бүсэд гэрээр хоол, хүнсний худалдаа үйлчилгээ үзүүлж байгаад хяналт тавих. /ТНҮХ, МХХ, мал эмнэлгүүд, /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Цаг агаарын хэт халалтаас үүдэлтэй гэнэтийн үер буух эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах  /Онцгой байдлын хэлтэс, /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд байгууллагын ажилтнуудыг харьяа хорооны ӨЭМТ-д шинжилгээнд хамруулах /Эрүүл мэндийн нэгдэл, ӨЭМТ, бүх байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Дүүргийн баяр наадмын урлагийн хөтөлбөрт Уянгаар хөглөгдсөн миний нутаг урлагийн наадмын шагналтнууд оролцох тул байгууллагын дарга удирдлагууд ирц оролцоонд анхаарах

 

2017 оны 07 сарын 18-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 89330702