Үүрэг даалгавар

2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 01-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Байгууллага бүр өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх /бүх байгууллага/

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Автозамын пост орчимд гар дээрээс худалдаа эрхэлж байгаа хүүхэд, иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох /Цагдаагийн хэлтэс, МХХ, ГБХЗХХ, 1, 4 дүгээр хороо/

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

ТҮЦ, худалдаа үйлчилгээний цэгүүд зөвшөөрөлгүй талбайд бууж байршсан байгаад хяналт тавих, хороодын дарга нар нутаг дэвсгэрээрээ эргэж тойрох, эзэн болох /МХХ, Хороод/

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Цэвэр бохир усны үнэ нэмэгдсэн талаарх зөв мэдээллийг иргэдэд хүргэх, байгууллагууд ирэх оны төсвийн төсөөлөлд усны үнэ нэмэгдсэн талаар тусгах /Чандмань Налайх ОНӨААТҮГ/

 

2017 оны 08 сарын 01-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 88086457