Үүрэг даалгавар

2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Байгууллага бүр өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх /Байгууллагууд/ 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг бүрэн хангах.

  • Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг бүртгэлтийг холбогдох журмын дагуу зохион байгуулах.
  • Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн цахим бүртгэлээр элсэлтийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүдэд сонгон шалгаруулалт зохион байгуулах бэлтгэлийг хангах.
  • Сургуулийн сурагчдын автобусны аюулгүй байдалд хяналт тавих.
  • “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн авто замын уулзваруудын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт тогтмол хяналт тавих.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлуудыг дуусгаж, хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах. /ТНҮХ, НХХ, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс / 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

            Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны дотор дуусгах.

  • Авто замын засвар, шинэчлэлийн ажил
  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтын ажил /ХТХ, Цэцэрлэгжүүлэлтийн алба /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

2017 оны 08 дугаар сарын 24-ний 13:00 цагт Соёлын ордонд зохион байгуулагдах Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох. /Байгууллагууд/

 ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

            Зэрлэг ургамалтай тэмцэх аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлангаа ТНҮХэлтэст 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдийн дотор ирүүлэх. /Байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Албан байгууллагууд хувиарт Хөшөө засварлах, тохижилтын ажлыг хурдан шуурхай хийж дуусгах. /Байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

            Үерийн аманд буусан айл өрхүүдээр хяналт шалгалт хийх. /ТНҮХ, ОБХ, Газрын алба, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

            Аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийг сайжруулах. /ТНҮХ, Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт үйлчилгээ НӨҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

            Зөвшөөрөлгүй газар түлээ нүүрс борлуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоож хяналт тавих. /ТНҮХ, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, хороод/

 

2017 оны 08 сарын 22-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 08 дугаар сарын 31-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 88086457