Үүрэг даалгавар

2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Хороо, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр газрын хог цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулах. /Боловсролын хэлтэс/, 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээний үед замын хөдөлгөөны аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажлын засвар, өргөтгөлийг ажлуудыг 9 дугаар сарын 15-ны дотор дуусгах. /Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Сургууль, цэцэрлэгүүд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд айл, өрх, албан байгууллага өвөлжилтийн дулааллагын аян, урилга өрнүүлэх. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, дүүргийн нутаг дэвсгэрт гаднаас мал оруулахгүй байхад онцгойлон анхаарах /Онцгой байдлын хэлтэс, Хороод, мал эмнэлгүүд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Хөл газрын ургамал, шарилж зулгаах ажлыг эрчимжүүлэх, тайлан мэдээгээ ирүүлэх /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан тэжээлийн фонд үүсгэх талаар анхаарах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Хог хаягдлын тухай хуулийн талаар ажилтан албан хаагчдад сурталчилж, хэрэгжүүлж ажиллах /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Хөшөө дурсгалыг сэргээх ажлыг хариуцсан байгууллага ажлаа эрчимжүүлэх, тайлан мэдээгээ ирүүлэх

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Эрүүл мэндээ дээдлэгч байгууллага, хамт олон шалгаруулах аяныг 04 сарын 01-нээс 10 сарын 01-ны хооронд зохион байгуулсан. Байгууллагууд тус аяны тайлангаа 09 сарын 15-ны дотор ЗДТГ-ын НХХ-т ирүүлэх

2017 оны 08 сарын 29-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702