Үүрэг даалгавар

2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 3 дугаар улирлын биелэлтийг харьяалагдах хэлтсүүдэд 09 сарын 27-ны дотор ТЗУХ-т ирүүлэх. Биелэлт гаргахдаа 1, 2 дугаар улирлаас нэмэгдсэн ажил болон хувийг нэмж тооцно. /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Авто зам ашигласны төлбөр, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Нийслэл хотын татвар, Хадгаламжийн хүүгийн орлогын татвар болон Газрын төлбөр, дуудлага худалдааны орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх /Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах. /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэлийг хангах, төр захиргааны бүх байгууллагууд өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж иргэдэд хүргэх, /Ажлын хэсэг, бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт тавьж ажиллах. /Гэрэлтүүлэг, чимэглэлийн алба, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

09 сарын 28-нд зохион байгуулагдах “Алтан намар” ургацын баяр, бүх нийтийн мод тарих өдрийн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах /Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба, бүх байгууллага /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Налайхын нүүрсний уурхай үүсэн байгуулагдсаны 102 жил, Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээг 2017 оны 12 сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ойн хүрээнд иргэдийн гар дээр байгаа түүхэн ач холбогдол бүхий уурхайн түүхтэй холбоотой багаж хэрэгсэл, үзмэр, гэрэл зураг, яриа тэмдэглэлийг Налайх дүүргийн музейд хандивлах уриалгад идэвхтэй оролцох /Бүх байгууллага, нэн ялангуяа хороод иргэдэд энэ мэдээллийг сайн хүргэж, зохион байгуулах/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Лувсаншаравын нэрэмжит найрал дууны 25 дугаар уралдааны бэлтгэлийг ханган оролцох /Соёлын ордон, сургуулиуд/

 

2017 оны 09 сарын 26-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702