Үүрэг даалгавар

2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Нийслэлийн өдрийг угтаж энэ сард зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээнд иргэд олон нийтийг хамруулах, байгууллагууд өөрсдөө идэвхтэй оролцох, ойг угтаж мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд тохижилт, хог цэвэрлэгээ, гудамж замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, сэргээх, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаягжилт, өнгө үзэмжийг сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах. /ТНҮХ, Бүх байгууллага /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Гүүд Нэйборс ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Итгэлийн хэлхээ” төсөлд зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулах /Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

2017 оны 10 сарын 11-нд зохион байгуулагдах “Нарны хүүхдүүд” чуулганд сурагчдыг идэвхтэй хамруулах /Боловсролын хэлтэс, сургуулиуд /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:  

10 сарын 14-ны өдөр Бүх нийтээр мод тарих өдөр Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйл ажиллагаанд байгууллагууд идэвхтэй оролцох /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7: 

Бүх нийтийн их цэвэрлэгээнд хороод, айл өрх, аж ахуйн нэгжийг идэвхтэй оролцуулах, байгууллагууд орчны 50 м газрын цэвэрлэгээг байнга хийх /Хороод, бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Нийслэлийн 378 жилийн ой угтсан ажлыг эрчимжүүлж, тохижилтын ажлаа дуусгах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Уурхайн 95 жилийн ой угтсан хандив, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Архив, албан хэрэг хөтлөлтийн программд зөрчилтэй байгууллагууд зөрчлийг арилгаж ажиллах

 

2017 оны 10 сарын 10-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 10 дугаар сарын 19-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702