Үүрэг даалгавар

2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Нийтийн эзэмшилийн гудамж талбай болон авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх цас мөсийг хүргүүлсэн хуваарийн дагуу цэвэрлэж байх, шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгж байгууллагад хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах. /ТНҮХ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж, үр дүнг сар бүрийн 05-ны дотор тайлагнаж ажиллах. /нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогын бүрдүүлэлттэй холбоотойгоор дүүргээс нийслэлийн төсөвт, нийслэлээс улсад төвлөрүүлэх орлого тасалдаж байгаа тул банкны хадгаламжийн хүүгийн орлого төвлөрүүлэлтэд онцгой анхаарах, /Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. / нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. /нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Цахилгааны хуваарьт өөрчлөлт орж, шөнийн тарифт шилжсэнтэй холбогдуулан цахилгааныг байнга залгаатай байлгах, гэмтэл саатал гарах талаар сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэх /хороод, УБЦТС Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Түгээх төв/

 

2017 оны 10 сарын 31-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр болон e-mail хаягаар 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702