Үүрэг даалгавар

2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Сүүлийн өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрч байгаа тул халаалтын хэмийг нэмэх. Олон нийтийн мэдээллийн сүлжээ болон иргэдээс халаалт, дулаантай холбоотой өргөдөл гомдол маш их ирж байгаа учраас мэргэжлийн байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд онцгой анхаарах /Хот төлөвлөлтийн хэлтэс, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Хас банкны арын худгийг нэн яаралтай тагтай болгох.  /Чандмань Налайх ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй холбоотой өргөдөл гомдол сүүлийн үед нэмэгдэж байна. Тиймээс тус хэлтсийн ажилтан албан хаагчид харилцаа хандлаганд анхаарч, иргэдэд мэдээлэл сайн хүргэх. /ХХҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

2017 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөний дагуу үлдэж буй 1 сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх. /Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Татварын орлогын ногдол, өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулах. /Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Байгууллага, хороод 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа жилийн эцсийн байдлаар нэгтгэн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор ТЗУХ-т ирүүлэх /Нийт байгууллагууд/

 

2017 оны 12 сарын 05-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702