Үүрэг даалгавар

2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах /Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Хот төлөвлөлтийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

2018 онд хийгдэх тохижилтын төлөвлөгөөнд оруулах ажлын саналаа ЗДТГ-ын ТНҮХ-т 03 сарын 03-ны дотор ирүүлэх. /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Нийтийн эзэмшилийн хуваарьт гудамж талбай болон авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх цас мөсийг хүргүүлсэн хуваарийн дагуу цэвэрлэж байх, шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгж байгууллагад хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах. /ТНҮХ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороод, бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Дүүргийн худалдаа үйлчилгээний салбарын хамт олноос Сар бүрийн 01-ний өдрийг  “эрүүл амьдрал-идэвхтэй хөдөлгөөн” уриан дор явган аялалыг зохион байгуулж байх санаачилга гаргасан тул нийт байгууллагууд уриалгыг дэмжин хамтран оролцох, ажилтан албан хаагчиддаа мэдээлэл хүргэх /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Өргөдөл гомдлын нэгдсэн программ болох Smartcity программд холбогдоогүй байгаа байгууллагууд  2018 оны 1 дүгээр улиралд багтан  холбогдох /Дулааны станц, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, УБЦТС ХХК-ийн Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд, шуурхай, чанартай шийдвэрлэхэд онцгойлон анхаарах, шийдвэрлэлтийн дундаж хугацааг богиносгоход арга хэмжээ авч ажиллах /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, ажлын цаг ашиглалтад онцгойлан анхаарах, дараагийн удаад сахилгын шийтгэл ногдуулна.  /Бүх байгууллага/

2018 оны 01 сарын 23-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 02 сарын 01-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.">This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702