Үүрэг даалгавар

2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагуудад 2018 оны 03 дугаар сарын 05-ны дотор холбогдох захиалагч байгууллагууд хүргүүлж ажиллах /СТСХ, ХАААлба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Дүүргийн Газрын алба хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээний газрын байршлыг шийдвэрлэж, барилга барихаар төлөвлөсөн газрыг чөлөөлөх.

Боловсролын салбарт: 2018 онд ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, засварын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж ажиллах./ Хот төлөвлөлтийн хэлтэс, ХААА, /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Байгууллагууд цагийн бүртгэлийн системийг албан хаагчдын цалинтай холбож ажлын цаг ашиглалтад хөшүүрэг болгох, гадуур ажлын дэвтэрт тэмдэглэл хөтлөн бүртгэх, цаг бүртгэлийн системээ хөгжүүлж сайжруулах, цагийн бүртгэлд тогтмол хяналт тавих. /нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Тохижилтийн чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний саналыг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэст ирүүлэх /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Хог ачилтын шинэ хуваарийн дагуу хариуцлагатай ажиллаж, сар бүр илтгэх хуудсаар тайланг ирүүлж байх /Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Суурьшлын бүсэд иргэний ахуйн зориулалтаар олгогдсон газарт үйлдвэрлэл явуулж байгаа тухай 4 дүгээр хорооны нэр бүхий иргэн гомдол гаргасан. Энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоож, цахилгаан эрчим хүчийг хязгаарласан арга хэмжээ авсан. Иймд Эрчим хүчний холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах /УБЦТС ХК Хэрэглэгчдэд үйлчлэх төв, түгээх төв/

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

 

МУЗГ-ын 32 дугаар тогтоолоор 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Иймд тогтоолд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, улирал бүр ТЗУХ-т тайлагнаж ажиллах /нийт байгууллага/

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Иргэдийн өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн хариу өгөх, smartcity.mn өргөдөл гомдлын нэгдсэн программыг эрчимжүүлж ажиллахад анхаарах /нийт байгууллага/

2018 оны 02 сарын 27-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 03 сарын 07-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702