Үүрэг даалгавар

2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс, Хороод, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлогч аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх арга хэмжээг авч ажиллах. /Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Нийтийн орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр байрлаж, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа ресторан, баар цэнгээний газруудтай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажил зохион байгуулах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, ТНҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. /Хороод, Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах /МХХ, ОБХ, Хороод, мал эмнэлгүүд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Байгууллагын 2018 оны нэгдүгээр улирлын хийсэн ажлын тайлан, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дотор ТЗУХ-т ирүүлэх /бүх байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жилийн хүрээнд “Манай хороо-Миний гудамж” аяныг 03 сарын 1-нээс 09 сарын 20-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулна. Энэ аянд 7 төрлийн шалгуур үзүүлэлтийн дагуу бүх байгууллагууд идэвхтэй оролцож, тайлан мэдээг цаг хугацаанд нь ТНҮХ-т ирүүлж байх /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Автобусны зогсоолуудад такси зогсож замын хөдөлгөөнд саад учруулж байгаад арга хэмжээ авч ажиллах /Замын цагдаагийн тасаг/

 

2018 оны 03 сарын 13-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 03 сарын 22-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.">This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702