Үүрэг даалгавар

2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Дүүрэг, байгууллага, хорооны хэмжээнд энэ онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх бэлтгэлийг хангуулах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, вакцинжуулалтыг хугацаанд хамруулах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэн вакцинжуулах, урьдчилан сэргийлэх хяналт-шалгалтыг тогтмол зохион байгуулах. /Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлгүүд, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. / Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 6 хороо/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийслэлийн хэмжээнд барилгын ажил эхлэж байгаатай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын үйл ажиллагаанд хяналт тавих, барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх. /Хот төлөвлөлтийн хэлтэс, МХХ /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах /ТНҮХ, Хороод, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Дүүргийн хэмжээнд байгаа хяналтын камеруудын ашиглалт, норм, стандарт болон хэвийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт-шалгалтыг зохион байгуулах. /Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороод/

 

 

2018 оны 03 сарын 27-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 04 сарын 05-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702