Үүрэг даалгавар

2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах. /Хэлтсүүд, Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг дуусгах. /ТНҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хаяг, рекламны самбар, хашаа, хайс болон баригдаж дуусаагүй удаан хугацаагаар зогссон барилгын судалгааг гаргаж, орчны хамгаалалтыг сайжруулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Аж ахуйн нэгжүүдийг орчныхоо гудамж, талбайн арчлалт, нөхөн сэргээлтийн ажилд татан оролцуулж, гэр хороололд жишиг гудамжуудыг байгуулах тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх. /Хот төлөвлөлтийн хэлтэс, ТНҮХ, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Хог хаягдлын цэвэрлэгээ үйчилгээнд ажилгүй иргэдийг татан оролцуулж, иргэдийн бүлэг ажиллуулах, гүйцэтгэлд хяналт тавих ажлуудыг зохион байгуулах. /ТНҮХ, ХХҮХ, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах нөхцөлийг хангуулах үүднээс орц, гарц чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулах. /Газрын алба, МХХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцох, илтгэх хуудас, тайланг хугацаанд нь ирүүлэх /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг ирүүлэх, аяны хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа олон нийтэд мэдээлэх, сурталчилах /Бүх байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Авто замын  ачааллыг зохицуулах,  хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг  4 дүгээр сарын 15 -наас  08 цаг  00 минут, дуусах цагийг  17 цаг 00 минут байхаар тогтоосон. Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар хамрагдах тул ажилтан, албан хаагчиддаа энэ мэдээллийг хүргэж, хэрэгжүүлж ажиллах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Тээврийн хэрэгслийн албан татварын бүрдүүлэлтийг хийх /Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Ажиллахгүй, эвдрэлтэй байгаа хяналтын камеруудыг ашиглалтад оруулах /Хороод/

 

2018 оны 04 сарын 10-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 04 сарын 19-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702