Үүрэг даалгавар

2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/348 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах  /Онцгой байдлын хэлтэс, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Байгууллага, хороод энэ онд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа олон нийтэд, нээлттэй ил тод мэдээлэх, суртачилах ажлуудыг зохион байгуулах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Дүүргийн Засаг даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2018 оны А/118 дугаар захирамж, ногоон бүсэд эргүүл хийх байгууллагуудын хуваарийг албан бичгээр хүргүүлсэн.

Байгууллагууд хуваарийн дагуу ногоон бүсийн эргүүлийг чанартай зохион байгуулж, Онцгой байдлын хэлтэст бүртгүүлэх, илтгэх хуудсыг Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэст ирүүлж хэвших, Онцгой байдлын хэлтэс байгууллагуудын ногоон бүсийн эргүүлд хяналт тавьж ажиллах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Зах, худалдааны төв, олон нийт төвлөрсөн үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангасан талаар хяналт шалгалт зохион байгуулах /Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа болон бусад барилгын ажилын явц, гүйцэтгэлд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг зохион байгуулах /Хот төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Аж ахуйн нэгж, албан байгууллага бүр гаднах ногоон байгууламжийг бий болгох, цэцгийн мандалтай болох аян өрнүүлэх /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Дүүргийн Засаг даргын нэрэмжит спорт тэмцээний бэлтгэл ажлыг хангаж, байгууллагууд идэвхтэй оролцох

 

2018 оны 04 сарын 24-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 05 сарын 03-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702