Үүрэг даалгавар

2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” А/298 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, энэ долоо хоногтоо багтаан зохион байгуулах. /ТНҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг 05 дугаар сарын 15-ны дотор шуурхай зохион байгуулж дуусгах. /ТНҮХ, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр хороолол, орон сууцны хороолол доторх авто зам болон орц гарцын судалгааг нарийвчлан гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулах. /Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжинд тавигдах хяналт-шалгалтыг эрчимжүүлж, орц, гарцыг гаргах, цахилгааны болон бусад гарсан зөрчлийг бүрэн арилгуулж, тогтмол хяналт тавьж ажиллахаар төлөвлөх. / Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Өөрсдийн нутаг дэвсгэртээ хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг эхлүүлэх. /Хэлтэс, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Хүүхдийн зуслангийн бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг байгуулж, бэлтгэлийг газар дээр нь үзэж дүгнэлтийг танилцуулах. /ГБХЗХХ/   

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах. /ТНҮХ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дүүрэгт зохион байгуулагдах “Налайх марафон-2018”, 05 сарын 19-ны өдөр нийслэлд зохион байгуулагдах “Улаанбаатар марацон” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэнд нийт байгууллагууд идэвхитэй оролцох. /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Уянгаар хөглөгдсөн миний нутагиргэдийн урлагийн их наадам 05 сарын 17-ны өдөр хороодын иргэдийн дунд зохион байгуулагдана. Хороод иргэдийг идэвхтэй хамруулж, оролцуулах /Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Манай хороо-Миний гудамжаяны хүрээнд хийгдэж буй ажлыг эрчимжүүлж, нийслэл, дүүргийн “Манай хороо-Миний” аяны мэдээлэл солилцох группт нэгдэн, хийгдэж байгаа ажлын талаарх мэдээллээ тогтмол оруулах /Нийт байгууллага/