Үүрэг даалгавар

2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ 6 сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх. /Татварын хэлтэс, Газрын алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, СТСХ, Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн 2018 оны эхний хагас жилийн явцад хяналт-шинжилгээ хийж дүнг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. /ТНҮХ, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Хороод өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Инженер, хангамжийн байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт болон урсгал засвараар хийгдэж байгаа барилга, зам, шугам, сүлжээний ажлуудаа графикт хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлуудын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. ХТХ-ээс ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавих. / Инженер, хангамжийн байгууллагууд/

 ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Бүх байгууллагууд 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээ эхний хагас жилийн байдлаар дүгнэж, тайлан мэдээгээ дүүргийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /Бүх байгууллагын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

06 сарын 16-ны өдөр зохион байгуулагдах уурхайн зөвлөлдөх санал асуулгад хамтран бэлэн байдалд ажиллах /Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах саналын төслийг 06 сарын 25-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх /Бүх байгууллага/

2018 оны 06 сарын 12-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 06 сарын 21-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702