Үүрэг даалгавар

2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай эргүүл жижүүрүүд хяналттай, мэдээлэлтэй ажиллах, бүх байгууллага эргүүл жижүүр ажиллуулах 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах. /Цагдаагийн хэлтэс /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Онцгой байдлын хэлтэс, хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар, болон дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ханган сар болгон танилцуулах.

-Боловсролын хэлтэс багш нараар дамжуулан эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх

-УБЦТС ХК Түгээх төв өндрийн шугам, тулгуурын аюулгүй байдлыг яаралтай шалгаж тодорхойлох

-Хэрэглэгчдэд үйлчлэх төв айл өрхийн шугамын аюулгүй байдлыг шалгах

-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх

-Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэс айл өрхийн цахилгааны эрсдэл аюулаас сэргийлэх шалгалт явуулах

-Цагдаагийн хэлтсээс  шаардлага биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад арга хэмжээ авах

-Бүх байгууллага, ААН дотно, гадна талбай өөрийн эзэмшлийн 50 метр газарт бүх төрлийн аюулаас сэргийлэх үзлэг шалгалт хийх, арилгах арга хэмжээ авах

-Чандмань Налайх, Дулааны станц бүх траншейн хаалт хийж инженерийн байгууламжид шалгалт явуулах

-Гэрэлтүүлэг чимэглэлийн албанаас гэрэлтүүлгийн шонгийн ил гарсан цахилгааны утас байвал хаалт хийх цэгцлэх 

-Хороод нутаг дэвсгэртээ үзлэг шалгалт хийж, эрсдэл аюулыг арилгах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Байгууллагын удирдлагууд болон ажилтнууд баталсан графикийн дагуу 2018 оны ээлжийн амралтаа эдлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох гар утсаа нээлттэй байлгах, орлон ажиллах албан тушаалтыг томилж, ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх, төрийн ажил үйлчилгээ тасалдал, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Баяр наадмын өдрүүдэд хог ачилтыг хуваарийн дагуу зохион байгуулах

 

2018 оны 07 сарын 10-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 07 сарын 24-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702