Үүрэг даалгавар

2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 24-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил

  • Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил
  • Орон сууцны хорооллын дээврийн засвар
  • Гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ, УБЦТС ХХК Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хороод, СӨХ-үүд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах. / Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг заалт тус бүрээр нь хангаж ажиллах. /Нийт байгууллагуудад/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих болон урсгал засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах. / Хот төлөвлөлтийн хэлтэс, СТСХ, НХХ, Боловсролын хэлтэс, /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд үйлчилгээ үзүүлж байгаа хүнсний дэлгүүр, баар, цэнгээний газрын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах. /ТНҮХ, Цагдаагийн хэлтэс, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллах /Хот төлөвлөлтийн хэлтэс, Хороод, бүх байгууллагын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Хоол, хүнсний чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага, зөвлөмжөөр хангах, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллах. /ТНҮХ,  Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Хороод өөрсдийн нутаг дэвсгэрт үүссэн байгаа хур хогыг тогтмол цэвэрлэх хяналт тавих, Зуслангийн бүсийн хог цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах. /ТНҮХ, Хороодын Засаг дарга нар, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, өрх, хуулийн этгээдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх, эвдэрсэн авто замыг яаралтай завсарлах ажлыг зохион байгуулах. / Газрын алба, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, хүн хүч, техник хэрэгслийг богино хугацаанд гаргах, байнгын бэлтгэл бэлэн байдлыг хангах. / Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар болон бусад чиг үүргийн байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, байнгын хяналт тавих. /ТНҮХ, Хот төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар болон Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн далангуудыг цэвэрлэх, хороод болон Сууц Өмчлөгчдийн холбоодоор дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргүүлж ажиллах. / Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:

Үерийн улмаас гэр хорооллын айл өрхүүдийн бохир хальж гудамж талбайд бохирдол үүссэн байдлыг шалгаж, эрүүл ахуйн дүгнэлт гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах. /Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 14:

Байгууллагын удирдлагууд болон ажилтнууд баталсан графикийн дагуу 2018 оны ээлжийн амралтаа эдлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох гар утсаа нээлттэй байлгах, орлон ажиллах албан тушаалтыг томилж, ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх, төрийн ажил үйлчилгээ тасалдал, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

 

2018 оны 07 сарын 24-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 08 сарын 02-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702