Үүрэг даалгавар

2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд: 

  • Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах.
  • Сургуулийн сурагчдын автобусны аюулгүй байдалд хяналт тавих.
  • “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн авто замын уулзваруудын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт тогтмол хяналт тавих.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлуудыг дуусгаж, хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах. /НХХ, ТНҮХ, ХТХ, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд, хороод/

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

2018-2019 оны Өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Засгийн газрын 2018 оны 218, 220 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах / Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

2018 оны төсвийн орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа тул Татварын хэлтэс болон бусад байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ 8 сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх. /СТСХ, Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийслэлийн Замын сангийн орлого бүрдүүлэлт хангалтгүй байгаа тул татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс хуулийн дагуу албан татвар, авто зам ашигласаны төлбөрийг хураан нийслэлийн замын санд төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

“Шарилжгүй Улаанбаатар-3” аяны хүрээнд шарилж, хөл газрын ургамлын цэвэрлэгээг  08 сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулж, 08 сарын 11-ний өдрийн 16 цагаас өмнө ТНҮХ-т илтгэх хуудсыг ирүүлэх /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Дүүргийн Засаг даргын 2017 оны А/348 дугаар “Түүх, соёлын дурсгалт зүйлсийг эзэмшүүлэх тухай” захирамжийг хэрэгжүүлэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг угааж, сэргээн засварлаж 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор илтгэх хуудсаар НХХ-т ирүүлэх /Холбогдох байгууллагууд/

 

2018 оны 08 сарын 08-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 08 сарын 16-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 9505-6292