Үүрэг даалгавар

2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Боловсролын салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч ажиллах. /НХХ, Боловсролын хэлтэс, сургууль цэцэрлэгийн захирал удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байх тул хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах. / Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, сургууль цэцэрлэгийн удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

2018 оны 09 сарын 15-ны өдөр “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” болохтой холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагааг 09 сарын 14-ны өдөр зохион байгуулах, мэдээ тайлангаа ТНҮХ-т ирүүлэх  /бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Уурхайн эдэлбэр газарт хууль бусаар малталт хийж байгаа иргэдийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоож хяналт тавьж ажиллах эргүүлийн хуваарийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтаа эрчимжүүлж, мэдээ тайлангаа хугацаанд нь ЗДТГ-ын ТНҮХ-т ирүүлэх /3 дугаар хороо, ХХҮХ, Цагдаагийн хэлтэс, МХХ, ЗАА, Уул уурхайн аврах анги, Онцгой байдлын хэлтэс/

Мөн төрийн албан хаагчид уурхайн эдэлбэр газар хууль бусаар нүүрс олборлох үйл ажиллагаанд оролцож байгаа тухай удаа дараа иргэдээс санал шүүмжлэл ирж байгаа учраас байгууллагын удирдлагууд ажилтан, албан хаагчиддаа мэдээлэл хүргэж, хууль бус үйл ажиллагаанд дэмжиж хамтарч оролцохгүй байхыг анхааруулах /Бүх байгууллагууд/

Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллах /Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Дээд газраас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх түвшинд төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах, тодорхой арга хэмжээ авч ажиллах, дотоод хяналтыг сайжруулах,  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах, биелэлтийг заалт тус бүрээр шалгана. /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд туслах зам, талбайн халтиргаа гулгааг арилгах үүднээс давс бодисыг нөөцлөх /ХТХ, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд засвар үйлчилгээг бүрэн дуусгах /Бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Төв замуудад тавьсан хурд сааруулагчийг тойрч явж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих, арга хэмжээ авч ажиллах /Замын цагдаагийн тасаг /

2018 оны 09 сарын 11-ний өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 09 сарын 20-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.