Үүрэг даалгавар

2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Засаг даргын орлогч нар хариуцсан салбарын удирдлагуудтай уулзаж нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг энэ долоо хоногт эцэслэн хэлэлцэж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлтгэх. /Засаг даргын орлогч нар, байгуулагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Дүүргийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах. Дараагийн шуурхайд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцуулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Бүх хэлтэс, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, өвлийн хугацаанд хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцийг бүрдүүлэх, явган хүний зам дагуу орсон цасыг нэн даруй шүүрдэж болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байх. /ТНҮХ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Дүүрэгт нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Боловсролын хэлтэс, хороод, бүх байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын 2009 оны 143 дугаар, 2013 оны 411 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй оношлох, эмчлэх, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2013 оны Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай 01/01 дүгээр зөвлөмж, Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”, 2017 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/153 дугаар захирамжаар баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны үйл ажиллагааны журам”-ыг тус тус хэрэгжүүлж ажиллах.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх зөвлөмж, журмуудыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг дахин сануулсан. Иймд байгууллагын дарга, удирдлагууд дээрх журмыг зөрчиж гадаад томилолт хийхгүй байх, Засаг даргад удирдамжаа танилцуулж урьдчилан батлуулж ажиллах /Нийт байгууллагын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

09 сарын 28-ны өдөр бүх нийтийн мод тарих өдөр, Ургацын баяр болно. Тус үйл ажиллагаанд ажилтан, албан хаагчдаа идэвхтэй хамруулах /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Эзэнгүй байгаа, орхигдсон хашаа, байр, байшингуудад үзлэг шалгалт хийх, гэмт хэрэг, архидалт гарч болзошгүй цэгүүдэд шалгалт хийх, битүүмжлэх тал дээр анхаарах /Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Эвдэрсэн шон, ил задгай цахилгааны утас зэргийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгах /Мэргэжлийн хяналтын хэлтэс/

2018 оны 09 сарын 25-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 10 сарын 04-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702