Үүрэг даалгавар

2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР 

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах. /СТСХ, нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Хүйтний улиралтай холбогдуулан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, онцгой байдал болон зарим тусгай арга хэмжээний үеэр хот, нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудын хэвийн, найдвартай үйл ажиллагаа, мэргэжлийн албадын ажлын уялдаа холбоог хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, дуудлага мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах. /Тот төлөвлөлтийн хэлтэс, хороод, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

 “Хүүхдийн өдөр өнжүүлэх”-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад орчны эрүүл, ахуйн стандарт, хүнсний аюулгүй байдал, бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Байгууллагууд тайлан, тогтоол шийдвэрийн биелэлт, гадаад харилцааны тайлан мэдээллээ маягтын дагуу жилийн эцсийн байдлаар гаргаж, 12 сарын 10-ны дотор ТЗУХ-т ирүүлэх /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах /нийт байгууллага/ 

 

2018 оны 11 сарын 28-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 12 сарын 06-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 91989008