Үүрэг даалгавар

2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон хороод өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажлуулж, ЗДТГ-аас хяналт тавьж ажиллах. /ТЗУХ, ТНҮХ, Хороод, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарь зэрэгт хяналт тавих. /ТНҮХ, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Баяраар өдрүүдэд үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, пиротехникийн хэрэгсэлийн худалдаалалтанд хяналт тавих. / Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Төсвийн байгууллагын бүртгэлийн данснаас хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын гүйлгээг 12 дугаар сарын 21-ний өдрийн 18:00 цаг хүртэл, урсгал зарлагын гүйлгээг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 18:00 цагаас гүйлгээ хаагдах тул цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол болон ашиглалтын зардлын гүйлгээг нэн тэргүүнд гаргаж өр, авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах. /нийт байгууллагын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Нийт байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж, дотоод тайлангийн хурлаа зохион байгуулж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд тавих хяналтыг сайжруулах, төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаар ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарийг байгууллага бүр гаргах, байгууллагын шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж ажлын байрны сахилга, дэг журам хяналтыг сайжруулан ажиллах, байгууллагын дотоод аюулгүй байдлыг ханган иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас шинэ жилийн баярын мэндчилгээнд илгээж байгаа оргилуун дарс, бусад төрлийн согтууруулах ундаа, хориглох эд зүйлсийг ажлын байранд нэврүүлэхгүй, иргэдийн нэвтрэх хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, чиг үүргийн байгууллагууд хяналтаа чангатгах  /Цагдаагийн хэлтэс, нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

1 дүгээр хорооны голын авто замыг Мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 1137м автозамын трасст орсон 19 нэгж талбарын эзэмшигч, өмчлөгчидтэй уулзаж сонсох ажиллагаа явуулж саналыг авах ажлыг 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хот төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. /Газрын алба, 1 дүгээр хороо/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Байгууллагуудын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээнээс өгсөн зөвлөмжийн биелэлтийг жилийн эцсийн байдлаар албан бичгээр хүргүүлсэн маягтын дагуу гаргаж 2018 оны 12-р сарын 17-ны дотор ирүүлэх /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

2018 оны 12 дугаар сарын 20-ны 10 цагт дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдах Хяналт шинжилгээ үнэлгээ, гадаад харилцааны мэдээллийн цагт холбогдох ажилтан, албан хаагчдыг оролцуулах /Байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Албан бичгээр хүргүүлсэн “Гадаад хамтын ажиллагааны хөтөлбөр”-тэй танилцаж, 2018 оны 12 сарын 25-ны өдрийн дотор саналаа ТЗУХ-т албан бичгээр ирүүлэх /байгууллагууд/

 

 

2018 оны 12 сарын 21-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 12 сарын 06-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 91989008