Цаг үеийн мэдээ

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсээс зам дагуу худалдаа үйлчилгээ эрхлэгч нартай уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Уулзалт ярилцлагыг Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа нээж хэлсэн үгэндээ: “Нийслэлээс батлагдсан журмын дагуу зөвшөөрөлгүй газар худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон байдаг. Гэвч хориглосон гэдэг үгээр далайлгахаас илүүтэйгээр бид хууль тогтоомж, дүрэм журмыг дагуу ямар байдлаар үйл ажиллагаа явуулвал зохистой талаар ярилцахаар та бүхнийг уриад байна” гэсэн юм.
Уулзалт ярилцлагын эхэнд дүүргийн Засаг даргын Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Тунгалаг ирэх жилүүдэд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажил болон дүүргийн аялал жуулчлалын цаашдын бодлого, зорилтын талаар товч танилцууллаа.
Мөн Налайх дүүрэг дэх МХХ-ийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч З.Адууч, хүнсний чанар, стандартын улсын байцаагч Б.Мөнхдэлгэр болон Цагдаагийн хэлтсээс товч танилцуулга мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам” –аар “дүүргийн зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хүнсний болон барааны худалдаа /жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт болон чингэлэгийн худалдаа, бусад/ эрхлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс дүүргийн зүгээс зам дагуух худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг хийн, тэдний санал хүсэлтийг сонсож, цаашид бүлэг, нөхөрлөлийн хэлбэрт оруулан цэгцлэн талаар санал солилцлоо.