Цаг үеийн мэдээ

“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын шинэчилсэн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр ЗДТГ-ын хуралдааны танхимд зохион байгууллаа.

Дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэд оролцсоноос гадна холбогдох ажил хариуцсан дарга, мэргэжилтэн зэрэг 70 гаруй хүн оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд өөрчлөлт оруулах үндэслэл, төслийн танилцуулгыг Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа танилцуулсан юм. Танилцуулгын дараа хэлэлцүүлэг өрнүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл иргэдийн зүгээс гаргасан санал, санаачилга, гомдол мэдээллийг сонсч, асуудлуудыг нэгтгэн журмын төсөлд тусган оруулах хүсэлтээ багцаллаа.