Цаг үеийн мэдээ

Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс дүүргийн төв талбайд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ы нээлтийн өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээж үг хэлсэн юм. Өдөрлөгт дүүргийн УБЦТС ХХК-ийн Налайх салбар, Уул уурхайн аврах алба, Онцгой байдлын хэлтэс, Дулааны станц, Эрүүл мэндийн нэгдэл, МСҮТ, ХХҮХ-ээс оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх машин тоног төхөөрөмжөө дэлгэн үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаагаа иргэддээ сурталчилсан юм. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэж гаргасан бараа, бүтээгдэхүүний дээжээ дэлгэж, худалдан борлууллаа.
Мөн ХХҮХ-т ирсэн ажлын байранд сонирхсон иргэдийг газар дээр нь бүртгэх зэргээр олон үйл ажиллагааг иргэддээ чиглүүлэн зохион байгуулсан юм.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян” өнөөдрөөс эхлээд нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.