Цаг үеийн мэдээ

Хүүхэд гэр бүлд ээлтэй хороо

  • Хорооны нийт хүн амыг хүүхэд, гэр бүлийн хөгжил,хамгааллын чиглэлээрх үйл ажиллагаанд хамруулсан байдал
  • Амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой хүүхдийн тоо-зуслан, хөгжлийн үйлчилгээнд  хамруулсан хүүхдийн тоо
  • Өрх толгойлсон эцэг, эхийн тоо-2017 онд хүрч ажилласан өрхийн тоо
  • Халамжийн хүнсний талон авдаг нийт  өрхийн тоо-халамжийн үйлчилгээнээс хасагдсан өрхийн тоо
  • Хорооны нийт 0-2 насны хүүхдийн тоо-2017 онд эх, хүүхдэд үзүүлсэн өрхийн эмнэлгийн үйлчилгээний төрөл,чанар
  • Хорооны нийт нутаг дэвсгэрт хүүхэд гэр бүлд зориулан 2017 онд шинээр хийгдсэн бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ зураг баталгаажуулалт, тохижилт, үйлчилгээ зураг баталгаажуулалт
  • Хуулийн хүрээнд нийгмийн асуудлаа шийдвэрлэх хүсэлт гаргасан өрхийн тоо- шийдвэрлэсэн тоо
  • Хорооны хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо-2017 онд шийдвэрлэсэн хэргийн тоо
  • Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхэд -2017онд хүрч үйлчилсэн хүүхдийн тоо
  • Хараа хяналтгүй, хараа хяналтгүй болох эрсдэлтэй  хүүхдийн тоо 2017 онд хяналтандаа авч ажилласан хүүхдийн тоо
  • Хөдөлмөр эрхлэгч хүүхдийн тоо-2017 онд хяналтандаа авч ажиллан хөдөлмөрөөс хөндийрүүлсэн хүүхдийн тоо 2017 онд ажилласан кейс шийдвэрлэлтийн үзүүлэлт
  • Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоо/ нэг хүртэлх насны хүүхэд /

Хүүхэд гэр  бүлд ээлтэй сургууль

  • Нийгмийн ажилтанд хүүхдээс хандан ирүүлсэн хүсэлт- шийдвэрлэлтийн хувь
  • Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр зохион байгуулсан сургалт, сурталчилгааны ажлын тоо- хамрагдсан  хувь /эцэг эх, хүүхэд, багш, ажилтан албан хаагчид/
  • ХӨУБ-аас санаачлан хийж хэрэгжүүлсэн ажил хамрагдалтын хувь
  • Хүйсийн хувьд адил тэгш оролцоог хангах чиглэлээр хийсэн ажил, авагдсан арга хэмжээнүүд
  • Сургуулийн захиргаанаас ХӨУБ-ыг үйл ажиллагааг дэмжиж гаргасан шийдвэрийн тоо
  • Дугуйлан секцийн төрөл, тоо- хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн амжилт
  • Хамран сургах тойргийн нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо- сургуульд хамрагдсан хувь
  • Сургууль гадаад болон дотоод орчныг ээлтэй болгох чиглэлээр өөрийн нөөц боломжид тулгуурлан хийсэн үйл ажиллагаа тохижилт /ариун цэврийн өрөө, агааржуулалт анги танхим тохижилт, гэрэлтүүлэг, замын тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дэд бүтэц, хог тээвэрлэлт, үдийн цай хөтөлбөр болон сургуулийн цайны газрын эрүүл аюулгүй байдал/
  • Сургуулийн орчинд ус цэвэршүүлэгч болон гар ариутгах боломж бүрдүүлсэн байдал
  • School police-ийн үйл ажиллагааны тайлан
  • Сургуулийн орчинд үйлчилгээ үзүүлдэг байгууллага байгаа эсэх- тэдэнд хандан хийсэн үйл ажиллагааны тайлан
  • Нийгмийн ажилтанд бүртгэгдсэн кейсийн тоо- ажиллаж хаасан байдал
  • Сургуулийн эмч, сэтгэл зүйчийн ажлын харьцуулсан тоон үзүүлэлтийн тайлан
  • Нийт эцэг эхийн 30%-иас авсан сэтгэл ханамжийн судалгааны үзүүлэлт, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсэн байдал.
  • Хүүхдэд эрүүл амьдрах дадал хэвшил олгох сургалт сурталчилгааны ажлууд /хог ангилан ялгах, гараа угаах, замын хөдөлгөөнд оролцох соёл, харилцааны соёл, олон нийтийн дунд биеэ авч явах соёл гэх мэт/

Хүүхдэд ээлтэй цэцэрлэг

  • Арга зүйч хүүхэд, тэдний ар гэрээс хандан ирүүлсэн хүсэлт-шийдвэрлэлтийн хувь
  • Хүүхдийн эрх, хамгааллын /хүүхдийн эерэг араг/ чиглэлээр зохион байгуулсан сургалт, сурталчилгааны ажлын төрөл тоо чанар, үр дүн-хамрагдсан хувь /эцэг эх, хүүхэд, багш, ажилтан алба хаагчид/
  • Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хангаж ажилласан талаарх харьяа дүүргийн Боловсролын хэлтсийн албан тоот
  • Хамран сургах тойргийн нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо- цэцэрлэгт хамрагдсан хувь
  • Цэцэрлэгийн гадаад болон дотоод орчныг ээлтэй болгох чиглэлээр өөрийн нөөц боломжид тулгуурлан хийсэн үйл ажиллагаа, тохижилт /ариун цэврийн өрөө, анги танхим тохижилт, гэрэлтүүлэг, замын тэмдэг тэмдэглэгээ, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дэд бүтэц/
  • Цэцэрлэгийн орчинд үйлчилгээ үзүүлдэг байгууллага байгаа эсэх тэдэнд хандан хийсэн үйл ажиллагааны тайлан
  • Цэцэрлэг дэх хүүхдэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
  • Хүүхэд багачуудад эрүүл амьдрах дадал хэвшил олгох сургалт сурталчилгааны ажлууд /хог ангилан ялгах, гараа угаах, замын хөдөлгөөнд оролцох соёл, харилцааны соёл, олон нийтийн дунд биеэ авч явах соёл гэх мэт/
  • Цэцэрлэгийн орчинд ус цэвэршүүлэгч болон гар ариутгах боломж бүрдүүлсэн байдал
  • Цэцэрлэгийн эмчийн ажлын харьцуулсан тоон үзүүлэлтийн тайлан
  • Нийт эцэг эхийн хувиас авсан сэтгэл ханамжийн судалгааны үзүүлэлт, түүнийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсэн байдал.

Хүүхэд гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага

  • Тухайн онд Хүүхэд гэр бүлд чиглэн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны тоо, төрөл, төсөв, хамрагдалтын хувь, үр дүн
  • Хүүхэд гэр бүлд чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, биелэлтийн хувь, үр дүн
  • Хүүхэд гэр бүлийн асуудлаар боловсруулан гаргасан гарын авлага, арга зүй, ном, товхимол
  • Хүүхэд гэр бүлийн асуудлаар хийсэн судалгаа шинжилгээний ажил
  • Хүүхэд гэр бүлийн чиглэлээр хийсэн нөлөөллийн ажлын тоо, төрөл, гарсан үр дүн
  • Үйл ажиллагаанд хамрагдсан хүүхэд, гэр бүлээс авсан сэтгэл ханамжийн судалгааны үнэлгээ
  • Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагатай хамтран ажилласан байдал
  • Хүүхэд гэр бүлийн чиглэлээрх төрийн бодлого, шийдвэр, үйлчилгээний чанарыг сайжруулахтай холбогдуулан оруулсан санал, илгээсэн хүсэлт, гарсан үр дүн

Хүүхэд гэр бүлд ээлтэй хэвлэл мэдээллийн  /сэтгүүлч байгууллага/

  • Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр бичсэн нийтлэл, хийсэн нэвтрүүлэг, бэлтгэсэн мэдээ, сурвалжлагын төрөл, тоо, цаг
  • Тухайн нийтлэл, хийсэн нэвтрүүлэг, бэлтгэсэн мэдээ, сурвалжлагыг үзсэн хүний тоо /судалгааны байгууллагын баримтжуулсан байх
  • Тухайн нийтлэл, хийсэн нэвтрүүлэг, бэлтгэсэн мэдээ, сурвалжлага нийгэмд болон шийдвэр гаргах түвшинд нөлөөлсөн эсэх, гарсан шийдвэр, авсан арга хэмжээ
  • Олон нийтийн сүлжээгээр цацагдсан тохиолдолд иргэдийн хандалтын тоо

Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага

  • Тоглолт, үзвэр үйлчилгээ, зохион байгуулж буй үйл ажиллагаандаа хүүхэд, гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгосон байдал
  • Хүүхэд, гэр бүлд таатай ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн нас,сэтгэхүйн онцлогт тохирсон үйлчилгээг бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ,тохижилт, үйлчилгээний ажил, үр дүн /хүүхэд түр саатуулах газар, хүүхдийн ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт, жирэмсэн эх, өндөр настанд зориулсан үйлчилгээ тохижилт/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэвтрүүлсэн байдал
  • Хүүхэд, гэр бүлд зориулан шинээр бүтээсэн уран бүтээл
  • Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
  • Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны үр дүнг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байдал

Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа үйлчилгээний байгууллага

  • Тухайн үйлчилгээ нь хүүхэд гэр бүлд харшлахгүй, сөрөг нөлөөгүй байх
  • Хүүхэд гэр бүлд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг бий болгосон байдал
  • Хүүхэд, гэр бүлд таатай ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, тохижилт, үйлчилгээний ажил үр дүн/хүүхэд түр саатуулах газар, хүүхдийн ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт, жирэмсэн эх, өндөр настанд зориулсан үйлчилгээ тохижилт/
  • Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны үр дүнг үйл ажиллагаа бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн байдал
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүтээгдэхүүндээ, үйлчилгээ нэвтрүүлсэн байдал
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага

  • Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний хувьд хүүхэд гэр бүлд харшлахгүй, сөрөг нөлөөгүй байх
  • Хүүхэд гэр бүлд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг бий болгосон байдал
  • Хүүхэд гэр бүлд таатай ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн нас сэтгэхүй онцлогт тохирсон үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, тохижилт үйлчилгээний ажил, үр дүн /хүүхэд түр саатуулах газар, хүүхдийн ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт, жирэмсэн эх, өндөр настанд зориулсан үйлчилгээ, тохижилт
  • Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны үр дүнг үйл ажиллагаа бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн байдал
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүтээгдэхүүндээ, үйлчилгээ нэвтрүүлсэн байдал
  • Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах журам

Дүүргийн 2017 оны "Шилдэг хүүхэд" шалгаруулах удирдамж