Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны 20:00 цагт эхэлсэн "Мөнгөн үдэш" цэнгүүн Соёл урлагийн ордны урд талбайд 11:00 цаг хүртэл үргэлжилж өвлийн өвгөн цасан охидын парад, хамтлаг дуучид, урлаг соёлын алдартангуудын дуу хуураар хөглөгдөн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ. Энэ үдэш дүүргийн шилдэг хүүхдүүд, дүүргийн шилдэг хүүхдэд ээлтэй байгууллагуудыг тодрууллаа. 
Налайхчууд бид 2017 оныг өрнүүн их амжилт бүтээлээр үдлээ. Угтах ондоо бид эрүүл энх, амжилт, аз жаргалаар дүүрэн байх болно. Та бүгд сайхан баярлаарай.