Цаг үеийн мэдээ

Нэг. Сонгон шалгаруулалтын бүртгэл  

Сул ажлын байранд тавигдсан 3 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л материалыг ирүүлэх боломжтой. Тухайлбал:

Боловсролын шаардлага”: Бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Эдийн засагч,  нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

Мэргэшлийн шаардлага”: Шаардахгүй.

 

Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг Налайх дүүргийн “Нутгийн удирдлагын ордон”-ы 2 давхарт 214 тоот өрөөнд  2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08.30-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

                                                                                                                      

            Хоёр. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

  • Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1; 4х3-ийн хэмжээтэй цээж зураг)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн  хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх/
  • Монгол Улсын иргэний үнэмлэх;
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт
  • Ажил байдлын тодорхойлолт; Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэний материалыг хүлээн авахгүй.

 

ГуравСонгон шалгаруулалтын хугацаа

 

  • Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
  • Хугацааг жич зарлана.

                

           Дөрөв. Ажлын байранд тавигдсан шаардлага

 

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

“Хангамжийн төв” ОНӨААТҮГ-ын даргын ажлын байрны шаардлага:

 

 

 

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд, Бакалавр

Мэргэжил

Эдийн засагч, нягтлан бодогч

Мэргэшил

Шаардахгүй

Туршлага

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Удирдан зохион байгуулах чадвартай байх

Шийдвэр гаргах чадвартай байх

Багаар ажиллах чадвартай байх

Хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай байх

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн 70233348 утсаар холбогдож лавлагаа авч  болно.