Цаг үеийн мэдээ

Зорилго:

            Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын мэтгэлцэгч сурагчдын мэтгэлцэх чадварыг ахиулах, үр дүнтэй суралцах арга барилыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тус дүүргээс улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд оролцох багуудыг шалгаруулах зорилготой.

 

Хамрах хүрээ:

Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-11-р ангийн сурагчид

Зохион байгуулагч байгууллага:

  • Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
  • Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар
  • Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим
  • Отгонтэнгэр их сургууль
  • Налайх дүүргийн Боловсролын хэлтэс
  • Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг

Зохион байгуулагдах хугацаа, газар:

            Мэтгэлцээний тэмцээн 2018 оны 04-р сарын 16-ны өдрийн 08 цагаас Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн ордонд эхэлнэ.

Тэмцээний зохион байгуулалт:

  1. Тэмцээнд оролцогч багууд нь 2018 оны 04-р сарын 13-ны өдрийн 17 цаг хүртэл 9055-0033 /Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг/-ийн болон 95056292 дугаарт бүртгүүлнэ.  
  2. Тэмцээнд сургууль тус бүр 5 баг бэлтгэж оролцуулна.
  3. Тэмцээнд оролцогч нь Карл попперын мэтгэлцээний дүрмийг судалсан байх шаардлагатай.
  4. Тэмцээн нь 2018 оны мэтгэлцээний 6 шийдлийн хүрээнд явагдана.

 

Тэмцээний шийдэл:

  1. Насанд хүрээгүй гэмт хэрэгт холбогдоход нийгмийн орчноос илүү гэр бүлийн орчин нөлөөлж байна.
  2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд камерын нэгдсэн хяналтаас илүү хөршийн хамтын ажиллагаа чухал
  3. Насанд хүрээгүй хүүхдэд адал явдалтай кино үзүүлэх нь гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлдэг.
  4. Дуулиант гэмт хэргүүдийн талаар мэдээлэх нь түүнээс урьдчилан сэргийлэхээс илүү нийгмийг айдаст автуулдаг
  5. Бусдыг шоглох нь гэмт үйлдэл мөн
  6. Сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт сургуулийн захиргаа хариуцлага хүлээдэг байх ёстой.

Шагналын сан:

  1. Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, Улсын аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрх
  2. Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, Улсын аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрх
  3. Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал