Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 04 сарын 08                  А/108                  Улаанбаатар хот

 

Хорио цээрийн дэглэм цуцлах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Ажигана” ХХК-ийн “Оргио” тахианы үйлдвэрт 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тогтоосон хорио цээрийн 30 хоногт халдварт өвчин гараагүй тул хорио цээрийн дэглэмийг цуцалсугай.

2. Хорио цээрийн дэглэм цуцалсантай холбогдуулан “Ажигана” ХХК (Э.Гантулга)-д үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсүгэй. 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                       Ч.РАДНААБАЗАР