Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 04 сарын 11                  А/109                  Улаанбаатар хот

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Газрын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Иргэний хэргийн Анхан Шатны 2 дугаар Шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШТ2015/00387 дугаар тогтоолоор “Ирээдүйн аяны зам” ХХК-иас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Уурхайчдын 2 дугаар гудамжны 01 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй граашийг 1033м2 газрын хамт чөлөөлж Б.Мөнхбат (РД:МЭ72091018)-д, “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн хүсэлтийн дагуу эзэмшил газрын үлдэгдэл талбай болох 2550м2 газрыг Ю.Нямдаваа (РД:АЭ79042218)-д үйлчилгээний зориулалтаар тус тус нэр шилжүүлэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.

2. Газар эзэмших эрх нь баталгаажсан Б.Мөнхбат, Ю.Нямдаваа нартай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг нэр шилжүүлэн олгож, улсын бүртгэлд бүртгэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын алба (М.Давааням)-нд даалгасугай.

3. Холбогдох хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж, газрыг зориулалтын дагуу зөв зохистой эзэмшихийг Б.Мөнхбат, Ю.Нямдаваа нарт үүрэг болгосугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжийн “Ирээдүйн аяны зам” ХХК-д холбогдох заалт, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч (Ц.Нарандалай)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ч.РАДНААБАЗАР