Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 04 сарын 11                  А/110                  Улаанбаатар хот

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

Монгол Улсын  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Газрын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Си Эс Пи” ХХК (РД:5766087)-ийн хүсэлтийн дагуу 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100м2 газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

  1. Газар эзэмших эрх нь баталгаажсан “Си Эс Пи” ХХК-тай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын алба (М.Давааням)-нд даалгасугай.

3. Холбогдох хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж газрыг зориулалтын дагуу зөв зохистой эзэмшихийг “Си Эс Пи” ХХК (Д.Оюун-Ундраа)-нд үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч (Ц.Нарандалай)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ч.РАДНААБАЗАР