Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 04 сарын 11                  А/111                  Улаанбаатар хот

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

Монгол Улсын  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4/18 дугаар тогтоолын 2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэн Нямаа овогтой Банзрагч (РД:ЧБ68111074)-ийн хүсэлтийн дагуу 1 дүгээр хорооны Уурхайчдын 2-5а тоотын залгаа 500м2 газрыг Худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.
  2. Газар эзэмших эрх нь баталгаажсан Н.Банзрагчтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын алба (М.Давааням)-нд даалгасугай.

3. Холбогдох хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж газрыг зориулалтын дагуу зөв зохистой эзэмшихийг Н.Банзрагчид үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч (Ц.Нарандалай)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                       Ч.РАДНААБАЗ