Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 04 сарын 11                  А/112                  Улаанбаатар хот

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

Монгол Улсын  засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Газрын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3,  Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4/18 тогтоолын 2.3.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Налайх дүүргийн Боловсролын хэлтэс (РД:4490649)-ийн хүсэлтийн дагуу 7 дугаар хорооны Бадралын 14 дүгээр гудамжны зүүн талд 5000м2 газрыг Цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

  1. Газар эзэмших эрх нь баталгаажсан Налайх дүүргийн Боловсролын хэлтэстэй холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын алба (М.Давааням)-нд даалгасугай.

3. Холбогдох хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж газрыг зориулалтын дагуу зөв зохистой эзэмшихийг Боловсролын хэлтэс (Д.Отгонжаргал)-т үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч (Ц.Нарандалай)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ч.РАДНААБАЗАР