Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 04 сарын 28                  А/149                  Улаанбаатар хот

Элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан сорилго шалгалт зохион байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох журам”-ын “Хоёр”-ын 2.4-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн  Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, сорилго шалгалтыг зохион байгуулсугай.

2. Сорилго шалгалтын сэдэв боловсруулахад 500000 (таван зуун мянга) төгрөгийн дэмжлэг үзүүлсүгэй.

3. Шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг нягтлан бодогч (О.Золзаяа)-д  зөвшөөрсүгэй.

4. Сорилго шалгалтыг өндөр төвшинд зохион байгуулахыг Боловсролын хэлтэс (Д.Отгонжаргал), сургуулийн захирлуудад үүрэг болгосугай.

5. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч (Х.Анхбаяр)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ  ДАРГА                             Ч.РАДНААБАЗАР