Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 04 сарын 28                  А/151                  Улаанбаатар хот

 

Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 4/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. “Онцгой байдлын хэлтсийн урдаас 51 дүгээр байр хүртэл 1.0 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын зураг төсөв боловсруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Дарга:                 

     А.Туяабаатар                          -Тамгын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга

Гишүүн:

Д.Ариунзаяа                             -2-р хорооны иргэн

 

Нарийн бичгийн дарга:

Б.Болорцэнгэл                         -Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн      

                                                                                          

  1. 2. Төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Үнэлгээний хороо (А.Туяабаатар)-нд даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                          Ч.РАДНААБАЗАР