Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 04 сарын 28                  А/152                  Улаанбаатар хот

 

Авто зогсоол байгуулах ажлын зураг төсөв хийх үнэлгээний хороо байгуулах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад” өөрчлөлт оруулах тухай 4/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “ЗДТГ-ын урдаас 34 дүгээр байр хүртэл авто зогсоол байгуулах ажлын зураг төсөв хийх”  үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Дарга:        

П.Нарантуяа                        -Тамгын газрын Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга 

Гишүүн:                                    

С.Батжаргал                      -2 дугаар хорооны иргэн      

                 

Нарийн бичгийн дарга:

Г.Хонгорзул                       -Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн   

                                                                                         

  1. 2. Төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Үнэлгээний хороо (П.Нарантуяа)-т даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                              Ч.РАДНААБАЗАР