Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 04 сарын 28                  А/153                  Улаанбаатар хот

Зөвлөлдөх уулзалтын зардал гаргах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох журам”-ын “Хоёр”-ын 2.4-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

  1. Улаанбаатар хотод зохион байгуулагдах Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын 2 дахь шатны сургалтад оролцох иргэдийн 2 өдрийн зардал 270000 (хоёр зуун далан мянга) төгрөгийг хавсралт ёсоор баталж, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг нягтлан бодогч (О.Золзаяа)-д зөвшөөрсүгэй.

2. Зөвлөлдөх уулзалтад иргэдийг бүрэн хамруулж оролцуулахыг Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга (Б.Эрдэнэцогт)-д үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч (Ц.Нарандалай)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                        Ч.РАДНААБАЗАР

 

 

 

Дүүргийн Засаг даргын 2017 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... захирамжийн хавсралт

 

 

 

НАЛАЙХ ДҮҮРГЭЭС МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН 2 ДАХЬ

ШАТНЫ СУРГАЛТАД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН ЗАРДЛЫН ТӨСӨВ

 

 

Хэрэглэгдэх зүйл

Хэмжих нэгж

Тоо ширхэг

Оролцох иргэдийн тоо

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

Оролцооны зардал

өдөр

2

9

15000

270000

 

Нийт дүн

 

 

 

 

270000