ЗДТГ-н даргын тушаал

2017 оны 03 сарын 17                         А/29                     Улаанбаатар хот

 

Эд хөрөнгийг буцаан хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Дүүргийн Засаг даргын 2017 оны А/60 дугаар захирамжийг үндэслэн ТУШААХ нь:

 

  1. Тамгын газрын балансаас Налайх хотын Захирагчийн ажлын албаны балансад шилжүүлсэн 43802115 төгрөгийн хөрөнгийг Тамгын газарт буцаан хүлээлцэх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ажлын хэсгийн ахлагч:

Г.Бат-Очир                            -Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга  

Гишүүд:

Г.Уранзаяа                            -Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

А.Гэрэлтуяа                         -Сан хариуцсан мэргэжилтэн

Ч.Оюунчимэг                        -Аж ахуйн тасгын дарга

Г.Нармандах                        -Нярав

 

2. Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг ханган балансын дүнгээр бүрэн хүлээлцэхийг комиссын дарга (Г.Бат-Очир)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ                         Ж.АЛТАНГЭРЭЛ